КОМПАНИЙ ТУХАЙ

“Палома” ХХКомпани нь 1996 онд дотоод-гадаад худалдаа, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан цагаас тасралтгүй 20 гаруй жил ажиллаж ирлээ.

Манай компаний хамгийн үнэт зүйл бол Монгол хүний эрүүл мэнд юм.

Бидний амжилтын гол үндэс нь ард иргэд, эмийн сангууд, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмнэлгийн байгууллагуудад шинэлэг, чанарын баталгаатай, эмчилгээний өндөр идэвхи- үр дүнтэй, олон үлсын чанар стандартын шаардлага хангасан, үйлчилгээ сайтай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, харилцагч байгууллагуудын итгэлийг хүлээж чадсан явдал юм.

Манай компаний онцлог тал: Клиник судалгаагаар батлагдаж патентлагдсан, байгалийн буюу биологийн гаралтай бүтээгдэхүүн, уламжлалт эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр анхдагч болон нэвтрүүлж ирсэн явдал болно.

“Палома” ХХК-ий анхлан нэвтрүүлж Монголчуудын танил болж чадсан “Урса” “Амикомплекс”, “Нефрис” “Эрднийн алтан үрэл - Уухаан тан” болон бусад чанартай бүтээгдэхүүнүүд нь манай бахархал, нүүр царай болж байгаа нь бидний цаашдын ажилд илүү урам зоригийг өгсөн.

Бид харилцагч байгууллага, түншүүдтэйгээ тэгш, шударга, нээлттэй, итгэлийг нь хүлээж, эв нэгдэлтэй, зөв сайн ажиллаж ирсэн нь манай дотоод, гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж буйн үндсэн шалтгаан юм.

КОМПАНИЙ ТУХАЙ
КОМПАНИЙН ТУХАЙ 2

Манай компани Монгол улсын нийт эм импортлогч байгууллагуудаас импортын хэмжээгээрээ нэлээд дээгүүрт ордог ба БНСУ-аас орж ирдэг нийт эм барааны 70%-ийг дангаараа импортолж байна.

“Палома” ХХК нь импортын эм бараагаа голчлон БНСУлсаас импортолж буйн шалтгаанаас дурьдвал:

Солонгос улс нь эрүүл мэндийн эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүнээр азидаа болон дэлхийд дээгүүр байрт ордог. Солонгосын эмч, мэргэжилтнүүд, судлаачдын олон жилийн судалгаа- үйл ажиллагааны үр дүнд хорт хавдар болон бусад төрлийн өвчний эсрэг эм бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлсээр ирсэн төдийгүй эдгээр эм, бүтээгдэхүүн нь Ази хүнд үйлчлэх үйлчлэл сайтай байдаг.

Мөн БНСУ-ын эмч мэргэжилтнүүд нь элэг шилжүүлэн суулгах мэс ажилбараар дэлхийд дээгүүрт орохын зэрэгцээ ходоодны хорт хавдрыг эмчлэх явцаараа дэлхийд эхний байрт нэгэнтээ орж чаджээ. Энэ нь аливаа мэс ажилбарын дараа нас баралт тогтмол буурах, тухайн өвчтөний эдгэрэлт хурдан байх, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөний эрүүл мэнд богино хугацаанд сайжирч байгаа зэрэг нь эмч мэргэжилтнүүдийн ур чадвараас гадна солонгос улсын эмийн бүтээгдэхүүний чанарыг давхар харуулж буй хэрэг юм.

“Палома” ХХК нь үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан “Сайн үйлсийн аян” тусламжийн үйл ажиллагаанд тогтмол, санаачлагатай оролцож ирсэн.

Түүнчлэн Татварын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, харьяа дүүргийн Татварын болон Нийгмийн даатгалын хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс бидний хийж бүтээсэн ажлыг үнэлж урамшуулж байдагт бид үргэлж талархалтай, урамтай байдаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Зах зээл дээр анхдагч, хөгжүүлэгч, тэргүүлэгч байж, Монгол үндэсний уламжлалт анагаах ухааныг дэвшилтэт технологитой хослуулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулна.

АЛСЫН ХАРАА

Эх орны хөгжил эрүүл монгол хүнээс

КОМПАНИЙН УРИА

Амар мэнд амьдралд хөтөлнө

Байгууллагын түүх

  • Гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан.
  • Эмийн сан, ЭХНБ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
  • Алое /Зуун наст/-ын бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээл дээр анх оруулж ирсэн.
  • Анхны импортын эм болох “Нефрис”-г борлуулж эхэлсэн.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлсэн.
  • Цефалоспорины бүлгийн 1-р эгнээний уух хэлбэрийн антибиотик Цедоксилыг Монголын зах зээлд нэвтрүүлсэн
  • Монголчуудын танил болсон “Амикомплекс” дуслын шингэнийг оруулж ирэв.
  • “Нефрис” эм Монголын Эм Зүйн Байгууллагуудын Нэгдсэн Холбооноос “Импортын шилдэг бүтээгдэхүүн” шагналыг хүртэв.
  • Татварын Ерөнхий газраас “ТАЛАРХАЛ” гардуулав.
  • Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн итгэл хүлээсэн итгэмжит шилдэг хамт олон”-оор шалгаруулав.
  • “Чингэлтэй дүүргийн тэргүүний татвар төлөгч” болов.
  • Нийгмийн даатгалын Ерөнхий газраас “ТАЛАРХАЛ” гардуулав.
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Шилдэг ажил олгогч”–оор өргөмжлөв.
  • Чингэлтэй Дүүргийн засаг даргаас “Хүндэт өргөмжлөл” гардуулав.
  • Эмийн сангийн тоо 6 болов.

Хамтран ажиллах санал илгээх

Бид тантай хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.

Санал илгээх