Таны цээж хорсоод байна уу?

Цээж хорсох зовуурь нь ходоодны хүчил ихсэж, ходоодонд орсон хоол зөв шингэж чадахгүйн улмаас буцаж гулгин гашуун шингэн улаан хоолой болон, амны залгиур хэсэгт мэдэгдэхийг хэлдэг. Энгийнээр хэлбэл, ходоодны амсар хаагдахаа больж ходоодонд байгаа хоол, хүчилтэй хамт дээшээ гарахыг хэлдэг. Буруу хооллосноос болоод ийм таагүй мэдрэмж төрөх нь ч байдаг. Хэрэв та 7 хоногт 1 болон түүнээс олон удаа ингэж зовуурилдаг бол ходоодны хорт хавдар, үрэвсэл, элэгний элдэв өвчнөөр өвчлөх магадлал энгийн хүнийхээс 6 дахин их байна гэсэн үг юм.

Цээж хорсоход нөлөөлдөг гол шалтгаанууд:

  • Хэт их, огцом идэх
  • Түргэн хоол, эрүүл бус хооллолт, хэт их халуун ногоо хэрэглэх, хийжүүлсэн ундаа, амттан, цитрусын төрлийн жимс их хэрэглэх, помидор их идэх
  • Архи, согтууруулах ундаа нь булчинг сулруулж, пиво болон оргилуун дарсанд агуулагдах хий нь ходоодыг тавгүйтүүлж, ходоод гэдэс цанхайлгаж цээж хорсох мэдрэмж төрүүлдэг.
  • Тамхины никотин нь булчингийн сулрал үүсгэж ходоодны булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөн амсар нь хаагдахаа больдог. Ингэснээр ходоодны хүчил дээшээ улаан хоолой руу гарж, түлж хорсох мэдрэмж төрнө.
  • Стресс, сэтгэл хямралын үед, ялангуяа ажлын байнгын дарамт, хүсээгүй ажлаа олон цагаар хийж стрессэнд орох зэргээс үүдэн цээж хорсдог.
  • Өвчин болон антибиотикийн хэрэглээний үед ходоод үрэвссэн эсвэл шархалсан бол
  • Жирэмсний үеүдэд
Эмчилгээ: Миталоныг ходоодны хүчил ихдэлт, дээд гэдэсний шархлаа, ходоодны шархлаа, ходоодны үрэвсэл, шар хөдлөх, ходоодны цанхайлт, ходоод хавагнах, хоолны шингэц муудах, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хүчиллэг зүйлээр гулгих ба гэдэс дүүрэх үеийн эмчилгээнд хэрэглэнэ.

Үүнээс гадна өөрийн өдөр тутмын амьдралдаа гаргадаг доорх алдаагаа засаарай. Тэгэхгүй бол дахиад л цээж хорсох өвчлөлөөр шанална гэсэн үг.

  • Хийжүүлсэн ундааны найрлага дахь натрийн “бензоат” болон “калийн сорбат” нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул хэрэглэхээс татгалзах.
  • Алкохолийн хэрэглээгээ хянах хэрэгтэй. Алкохоль болон жимсний холимог нь ходоод гэдэсний салст бүрхэвчинд маш муу нөлөө үзүүлдэг. Ялангуяа хүчиллэг ихтэй улаан дарс нь ходоодны хүчлийг ихэсгэдэг. Мөн шар айрган дахь хийн бөмбөлгүүд нь хэвлийн хэсэгт их хэмжээний даралт үзүүлж, ходоод гэдэс цанхайлгаж муугаар нөлөөлдөг.
  • Тогтмол цагт хооллож байх: Өдөрт цөөн удаа, ихээр хооллох нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж, цээж хорсгодог.
  • Чихэр, амттаны хэрэглээгээ хязгаарлах: Ходоодны хүчлийн хэмжээг ихэсгэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан бол чихэр юм.
  • Халуун ногоотой хоолноос татгалзах.
  • Шарсан, хайрсан хоол идэхгүй байх: Энэ нь ходоодыг өвтгөөд зогсохгүй таныг таргалуулах болно. Тиймээс аль болох чанасан, жигнэсэн хоол хүнсийг хэрэглэж байгаарай.
  • Гаа идсэний дараа цай уухгүй байх: Гаа нь биед сайн нөлөөтэй ч гэсэн ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, цээж хорсоход хүргэдэг байна. Түүнчлэн хоол идсэний дараа шууд шингэн юм уух нь ходоодонд муугаар нөлөөлдөг.
  • С витамины хэт их хэрэглээг хязгаарлах.
  • Удаанаар, зажилж идэх хэрэгтэй. Ингэх нь ходоод гэдсэнд сайнаар нөлөөлөөд зогсохгүй илүүдэл жинтэй болохоос сэргийлдэг байна.
  • Өтгөн цай, кофе их уухаас татгалзаарай.

 

 Эм хэрэглэлгүйгээр дээрх амьдралын хэв маягаар 3 сарын хугацаанд эмчилж болно.

Лавлах утас: 75-100-500

Тусламж хэрэгтэй байна уу?

Шинээр нэмэгдсэн
Төстэй мэдээлэл

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих