Уураг болон нэмэлт амин дэм хэрэглэхгүйгээр булчин нэмэх боломжтой юу?

Боломжтой гэхдээ уураг болон бусад витамин хэрэглэдгийн учир нь хүмүүс тэр болгон илчлэг ихтэй хоол хүнс хийж идэх цаг зав байдаггүй. Мөн бүсгүйчүүд маан ихэнх нь жингээ хасах зорилготой хичээллэж байдаг учираас хоолны дэглэм бариад байдаг. Улмаар амархан ядарч сульдаж, ядаргаанд орох нь элбэг ажиглагддаг. Уураг болон бусад нэмэлт амин дэмийг дуслаар хэрэглэхэд хоол боловсруулах эрхтний дамжлаггүй хүний биед амархан шингэдэг. Амин хүчлүүд нь уураг хэлбэртэйгээр хүний биеийн булчин, эс болон бусад эдүүдэдийн хоёр дахь том бүрдүүлэгч юм. Хоол хүнсэнд хэрэггүй өөх тос бас агуулагдсан байдаг учираас фитнессээр хичээллэж байгаа хүмүүст шууд амин хүчил хэрэглэх нь тохиромжтой байдаг.

Энэ тохиолдолд амин хүчлийг дуслаар хийж хүний бие организм буюу цусны сийвэнд амин хүчлээр хангаж өгсөнөөр биологийн идэвхт бодисууд үүсч бодисийн солилцоо хэвийн байдалдаа ордог байна.

Хамгийн чухал нь найрлагадаа үл орлогдох микро элементэд ордог Цайрын агууламжтай. 
Цайрын организмд гүйцэтгэх чухал 4 үүрэг
• Бодисын солилцоонд идэвхитэй оролцдог ферментүүдийн идэвхит төв болно
• Гонадотропин, вазопрессин, тиреотропин, бэлгийн гормонуудын үйлчлэлийг идэвхижүүлнэ
• Уураг, өөх тос, нүүрс ус, витамины солилцоонд оролцдог 
• Тархи, мэдрэлийн импульс дамжуулах үйл ажиллагаанд оролцоно.
Цусны сийвэн дэх цайрын хэмжээ багасвал цус багадах, хорт хавдарууд, бөөрний нефрит, цочмог архины шалтгаантай элэгний цирроз гэх мэт өвчнийг үүсгэж байдаг.
Цайр хүний биед хүнсээр орохдоо 12 нугалаа гэдэсний хана, цусны сийвэн, нойр булчирхай чухал оролцоотой бөгөөд өвчилсөн тохиолдолд цайр биед нийлэгжих үйл ажиллагаа алдагддаг байна. Энэхүү үл орлогдох эрдэс-цайр байхгүй бол амин хүчил биед нийлэгждэггүй.
Цайр нь бодисын солилцоонд идвэхитэй оролцдог 300 гаруй ферментийн идэвхит төв болж байдаг. Аминхүчлүүдтэй цайр нэгдэж олон тооны ферментийг нийлэгжүүлж бодисын солилцоонд оролцдог учир бидэнд их хэмжээний амин хүчлүүд цусанд байгаа ч гэсэн цайр орж ирэхгүй бол хоорондоо нэгдэж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Хичнээн олон амин хүчил биед орсон ч гэсэн цайргүй бол хүний биед үүргээ бүрэн гүйцэт гүйцэтгэж чаддагүй.

Лавлах утас: 75-100-500