Өмнөх
Previous Product Image

Тралиммуна 80мг №60, зөөлөн капсул – DongKoo Bio & Pharma

52,800
Дараах

Мултивита №10, лиофилизат – Dae Han New Pharm

97,000
Next Product Image

Гинварен 5мл №25, тарилгын ууcмал - Hawon Pharma

97,500

Гинварен 5мл №25, тарилгын ууcмал – Hawon Pharma

97,500

  • Захын судасны цусан хангамжийн дутмагшил ба цусны эргэлтийн өөрчлөлт
  • Тархины судасны хатуурал
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Чих шуугих, хараа муудах
  • Сонсгол муудах
  • Хөгшрөлтөөс үүдсэн зөнөгрөл
  • Ой тогтоолт муудах
  • Сарын тэмдгийн өмнөх синдром
  • Нүдний алимны цусан хангамжийг нэмэгдүүлэх
  • Чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг
  • Цусны даралт ихсэх өвчний үед хэрэглэнэ.

 

*Ширхгийн үнэ: 3,900₮. Та ширхгээр худалдаж авах бол манай сүлжээ эмийн сангуудаас өөрт ойрхон салбарыг сонгон үйлчлүүлнэ үү. Салбарын байршлуудыг ЭНД дарж харна уу.

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Захын судасны цусан хангамжийн дутмагшил ба цусны эргэлтийн өөрчлөлт
  • Тархины судасны хатуурал
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Чих шуугих, хараа муудах
  • Сонсгол муудах
  • Хөгшрөлтөөс үүдсэн зөнөгрөл
  • Ой тогтоолт муудах
  • Сарын тэмдгийн өмнөх синдром
  • Нүдний алимны цусан хангамжийг нэмэгдүүлэх
  • Чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг
  • Цусны даралт ихсэх өвчин

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

  • Gingko biloba навчны ханд /KP/           17.5мг
  • Изофлавон гликозид                      4,2 мг
  • Д-сорбитол /KP/                        200мг

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

Анхаарах зүйл

  • Ампулыг зүсэхдээ шилний хагархай холилдож, сөрөг үр дагавар гарахаас сэргийлж шилийг болгоомжтой зүсэж хэрэглэнэ.
  • Ургамлын харшилтай бол сорил тавиулсны дараа хэрэглэнэ.
  • Цус шингэлэх эм урт хугацаагаар хэрэглэж байгаа хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Хэтэрхий шингэрч болзошгүй.
  • Эмчийн хяналтад байдаг өвчтөн заавал эмчлүүлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө.
  • Бүх төрлийн хавдартай хүмүүс хэрэглэхгүй
  • Тархины цус харвалттай хүмүүс хэрэглэхгүй
  • Судасны бүдүүрэл болон үрэвсэлт бусад судасны эмгэгтэй хүмүүс хэрэглэхгүй
  • Тархины гэмтэлтэй хүмүүс хэрэглэхгүй.
  • Энэхүү эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэмтгий хүмүүс, жирэмсэн ба жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүд тус тус хэрэглэхгүй.
  • Судасны цүлхэнтэй хүний цүлхэн хагарч болзошгүй тул хэрэглэхгүй
  • Ходоодны шарх болон бусад дотор шархтай мөн хагалгааны дотор шарх эдгэрээгүй бол хэрэглэхгүй
  • Цусны хавдартай хүн хэрэглэхгүй

Гаж нөлөө

  • Ховор тохиолдолд харшилтай хүмүүст бага зэргийн ходоод гэдэсний хямрал, цусны эргэлтийн алдагдал (даралт буурах, толгой эргэх, толгой өвдөх, халуурах) нойргүйдэл, арьсны тууралт, хавагнах, цээжээр өвдөх шинж тэмдэг гарч болзошгүй.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • 1 хайрцаг – 25 ширхэг – 1 күрс
  • Хагас жилд 1 күрс хийлгэнэ.
  • Шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтад хугацааг ойртуулж болно.

 

  • Насанд хүрэгсэд 5 мл-ээр өгзөгний булчинд эхний 3-5 өдөр өдөр бүр эсвэл 1 хоногийн зайтай шууд тарьж, түүний дараа өдрөөс нь 10 мл-ээр изотоник уусмал буюу Натригаар шингэлэн судсанд дуслаар, 1 хоног эсвэл 2 хоногийн зайтай тарьж хэрэглэж дуусгана.
  • Хүнд явцтай өвчний үед эмчийн хяналтад 15-50 мл-ээр судсанд дуслаар тарина.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгаанд, нарны шууд тусгалгүй газар хадгална
  • Халаагуурын ойролцоо хадгалж болохгүй

 

САВЛАГАА

  • Тарилгын уусмал, 25 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Brand

Hawon Pharma

Жортой эсэх

Жортой

Хэлбэр

Тарилгын ууcмал

Reviews

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Be the first to review “Гинварен 5мл №25, тарилгын ууcмал – Hawon Pharma”

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. * Заавал бөглөх хэсэг

Санал болгох

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих
Зууннаст эмийн сан

Хөнгөлөлт &
урамшууллын мэдээлэл

Та имэйл хаягаа бүртгүүлээд шинэ бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай. .