Өмнөх
Previous Product Image

Урса 200мг №100, шахмал – Daewoong Pharma

140,000
Дараах

Ниссел 25мг №100, шахмал – Pharma King

78,000
Next Product Image

Годекс №100, зөөлөн капсул - Celltrion Pharm Nonbrend

125,000

Годекс №100, зөөлөн капсул – Celltrion Pharm Nonbrend

125,000

Цочмог ба цочмогдуу болон архаг гепатит,  элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант), элэгний цирроз, элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан, эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого, вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед болон элэг дэмжих эмчилгээний үед (сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа хүн) хэрэглэнэ.

 

*Ширхгийн үнэ: 1,250₮. Та ширхгээр худалдаж авах бол манай сүлжээ эмийн сангуудаас өөрт ойрхон салбарыг сонгон үйлчлүүлнэ үү. Салбарын байршлуудыг ЭНД дарж харна уу.

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Элэгний трансаминаза (SGPT) ихэсдэг элэгний эмгэгийн үед хэрэглэнэ. Үүнд:

  • Цочмог ба цочмогдуу болон архаг гепатит
  • Элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант)
  • Элэгний цирроз
  • Элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан
  • Эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого
  • Вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед элэг дэмжих эмчилгээ (Сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа үед)

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Фармакологийн үйлдэл

  • Олон төрлийн элэгний эмгэгүүдийн үед элэгний трансамназа SGPT (АЛАТ)  ихсэлтийг хэвийн болгох
  • Элэгний цочмог янз бүрийн эмгэгүүдийн үед хэрэглэх ба эмчилгээний үед эмчилгээний үйлдэл маш хурдан хугацаанд илэрнэ.
  • Эмийг хэрэглэхээ зогсоосны дараа эргэж трансамназа SGPT (АЛАТ) ихсэх шинж илрээгүй
  • Удаан хугацааны эмчилгээний дараа ямар нэгэн хортой нөлөө илрээгүй
  • Дотрын эмчилгээнд хэрэглэдэг бусад эмүүдтэй онцгойлсон эмийн харилцан үйлчлэл тогтоогдоогүй.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

1 капсулд агуулагдах хэмжээ:

Идэвхтэй нэгдлүүд

  • Карнитин оротат 150 мг (73.8 мг орот хүчил, 76.2 мг карнитин)
  • Элэгний хоргүйжүүлсэн экстракт 12.5 мг
  • Аденин гидрохлорид 2.5 мг
  • Пиридоксин гидрохлорид 25 мг
  • Рибофлавлин 0.5 мг
  • Цианокобаламин 0.125 мкг
  • Бифенил диметил дикарбоксилат 25 мг

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

      Доорх өвчтнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.

  •  Элэгний архаг үрэвслийн хүндрэлийн шат
  •  Элэгний хатуурлын хүндрэлийн шат
  •  Энэ эмийн эмчилгээний үеэр найрлагадаа олон төрлийн B витамин агуулсан бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөггүй.
  •  Эмийн найрлага дахь идэвхтэй болон идэвхгүй найрлагуудын аль нэгэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

     Онцгой анхааруулга ба болгоомжлол

     Доорх өвчтнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.

  • Элэгний архаг үрэвслийн хүндрэлийн шат
  • Элэгний хатуурлын хүндрэлийн шат

    Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ

  • Годексийг жирэмсэн болон хөхүүл үед онцгой шаардлагатай гэж үзсэн үед хэрэглэж болно. Хэрэглэхийн өмнө эмчилгээний үр нөлөө болон гарч болох эрсдэлийн талаар эмчтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй.

     Эмийн гаж урвалууд

  • Ховор тохиолдолд арьсан дээр тууралт гарах ба хэрэв тууралт гарсан бол нийтлэг гистамины эсрэг эмийг хэрэглэнэ.
  • Хүндэрсэн үед зарим тохиолдолд завсарлагаат хэлбэрийн шарлалт илрэх ба энэ үед эмчилгээг зогсоож шарлалтын эсрэг нэмэлт эмчилгээ хийнэ.
  • Ховор тохиолдолд дотор муухайрах, ходоод орчимд эвгүй оргих мэдрэмж төрж болзошгүй.
  • Ховор тохиолдолд арьс загатнах, тууралт гарах шинж тэмдэг илрэх ба эмчилгээг зогсоож эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ. Энэ эмтэй холбоотой өөр гаж урвал илэрвэл эмчдээ хандаарай.

      Тун хэтрүүлэлт

  • Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, суулгах
  • Хэрвээ тун хэтэрсэн шинж тэмдэг илэрвэл дэмжих эмчилгээ эхлэх хэрэгтэй: ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс уулгах, осмосжилт ихтэй туулгах эм хэрэглэх

     Эмийн харилцан үйлчэл

  • Годекс нь бусад эмтэй харилцан үйлчлэл бүрэн мэдээлэгдээгүй.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Насанд хүрэгсэд: 1 удаад 2 капсулыг өдөрт 2-3 удаа хоолны дараа ууна.
  • Эмч өвчтөний нас болон эмнэлзүйн байдлаас хамааран тунг өөрчилж болно. 
  • Алат, Асат-н хэмжээг түгжих, элэгний өөхлөлтийг хайлуулах бол дор хаяж 2-3 сар тасралтгүй ууж хэрэглэнэ.
  • Эрчимтэй эмчилгээний тун өдөрт 6ш буюу өглөө 2, өдөр 2, орой 2 гэж ууна

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • 30°доош хэмд хуурай сэрүүн газар нарны гэрлээс хол, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
  • Хадгалалтын хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар хадгална.
  • Савлагаан дээр заасан хадгалах хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.

 

САВЛАГАА

  • Зөөлөн капсул, 100 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Brand

Celltrion Pharm Nonbrend

Жортой эсэх

Жортой

Хэлбэр

Зөөлөн капсул

Reviews

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Be the first to review “Годекс №100, зөөлөн капсул – Celltrion Pharm Nonbrend”

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. * Заавал бөглөх хэсэг

Санал болгох

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих
Зууннаст эмийн сан

Хөнгөлөлт &
урамшууллын мэдээлэл

Та имэйл хаягаа бүртгүүлээд шинэ бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай. .