Митра №100, капсул - Kolmar korea

264,000

Митра №100, капсул – Kolmar korea

264,000

Үтрээний мөөгөнцөр, арьсны мөөгөнцөртөх өвчнүүд, дерматомикоз, мөөгөнцрийн гаралтай кератит, амны мөөгөнцөр, онихомикоз, системийн мөөгөнцөртөх өвчнүүдийн үед /системийн аспергиллез, кандидоз, криптококкоз, паракокцидиоидомикозод/ тус тус хэрэглэнэ.

 

*Ширхгийн үнэ: 2,640₮. Та ширхэгээр худалдаж авах бол манай сүлжээ эмийн сангуудаас өөрт ойрхон салбарыг сонгон үйлчлүүлнэ үү. Салбарын байршлуудыг ЭНД дарж харна уу.

Ангилал: Үйлдвэрлэгч:

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Үтрээний мөөгөнцөр
  • Арьсны мөөгөнцөртөх өвчнүүд
  • Дерматомикоз
  • Мөөгөнцрийн гаралтай кератит
  • Амны мөөгөнцөр
  • Онихомикоз
  • Системийн мөөгөнцөртөх өвчнүүдийн үед /системийн аспергиллез, кандидоз, криптококкоз, паракокцидиоидомикозод/ тус тус хэрэглэнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Капсул бүрийн агууламж:

  • Итраконазол …………………………100,0 мг

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Итраконазол болон түүний найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
  • Зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн буюу, зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай жирэмсэн эмэгтэйд эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд энэ бэлдмэлийг хэрэглэхгүй.
  • Астемизол, ууж хэрэглэдэг цизаприд, мидазолам, пимозид, хинидин, триазоламтай митро капсулыг хамт хэрэглэх нь хориотой.
  • Ловастатин, симвастатин зэрэг СҮР3А4 ГМГ КoA-редуктаза ферментийн нөлөөгөөр хувиралд ордог эмүүдтэй митро капсултай хамт хэрэглэх хориотой.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Митра бүрээсийг зөв шимэгдүүлэхийн тулд хоолны дараа хэрэглэх нь зүйтэй.

Богино хугацааны эмчилгээнд:

  • Үтрээний мөөгөнцөрт: 2 бүрээсээр 2 удаа 1 хоног эсвэл 2 бүрээсээр хоногт 1 удаа 3 хоног
  • Арьсны мөөгөнцөртөх өвчний үед: 2 бүрээсээр хоногт 1 удаа 7 хоног
  • Дерматомикоз гладкой кожи, цавины мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
  • Гарын хуруу, хөлийн улны мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
  • Гарын алга, хөлийн тавхайн мөөгөнцрийн үед 1 бүрээсээр өдөрт 1 удаа 30 хоног эсвэл 2 бүрээсээр өдөрт 2 удаа 7 хоног
  • Амны мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
  • Мөөгөнцрийн кератитийн үед: 2 бүрээсээр хоногт 1 удаа 21 хоног хэрэглэнэ

 Онихомикозод

  • Пульс эмчилгээнд: Нэг пульс ээлж эмчилгээнд: 2 бүрээсээр хоногт 2 удаа 7 хоног
  • Нэг пульс ээлж эмчилгээний дараа 3 долоо хоног Митра бүрээсийн эмчилгээг завсарлана.
  • Хөлийн хумсны мөөгөнцрийн үед (гарын хумсны мөөгөнцөртэй хавсарсан эсвэл дангаараа) 3 ээлж эмчилгээг хийнэ. Гарын хумсны мөөгөнцрийн үед 2 ээлж эмчилгээг хийнэ.
  • Дараагийн эмчилгээнд: 2 бүрээсээр хоногт 1удаа 3 сар хэрэглэнэ.
  • Системийн кандидозын үед: Дархлаа суларсан өвчтөнүүд- (нейтропени, ДОХ, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтнүүд)-ийн биохүртэхүй багасдаг учир тунг 2 дахин ихэсгэж болно.
  • Аспергиллез: 2 бүрээсээр хоногт 1 удаа 2-5 сар
  • Кандидоз: 1-2 бүрээсээр хоногт 1 удаа 3 долоо хоногоос 7 сар
  • Криптококкоз: 2 бүрээсээр хоногт 2 удаа 2 сараас 1 жил эсвэл 2 бүрээсээр хоногт 1 удаа
  • Паракокцидиоимикоз: 1 бүрээсээр хоногт 1 удаа 6 сар хэрэглэнэ.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 36сар, 1-30 хэмийн тасалгаанд хадгална. Хүүхэд хүрэхээс болгоомжил.

 

САВЛАГАА

  • Капсул, 100 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Brand

Kolmar Korea

Жортой эсэх

Жортой

Хэлбэр

Капсул

Reviews

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Be the first to review “Митра №100, капсул – Kolmar korea”

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. * Заавал бөглөх хэсэг

Санал болгох

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих
Зууннаст эмийн сан

Хөнгөлөлт &
урамшууллын мэдээлэл

Та имэйл хаягаа бүртгүүлээд шинэ бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай. .