Newsovomin - Хөдөлгөөнд дотор муухайрах үед хэрэглэнэ

4,020

Жоргүй олгох эм

[Идэвхтэй найрлага]

Дименгидринат (КР) 20мг

Ангидроус коффеин (КР) 10мг

Пиридоксин гидрохлорид (КР) 2,5мг

Нэмэлт бодис:

Метилпарабен(КР) 0.42мг

Пропилпарабен (КР) 0.18мг

[Ерөнхий байдал] Хөнгөн цагаан уутанд цайвар шар өнгөтэй, чихэрлэг сироп дүүргэсэн байна.

[Хэрэглэх заалт] Хөдөлгөөнд  дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих, толгой эргэхэд тайвшруулах ба урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.


[Тун ба хэрэглэх арга]

15 наснаас дээш: 1/2 уутаар 2 удаа, нэг удаагийн тун (15 мл)

12-15 нас: 2/3 уутаар 1 удаа, нэг удаагий тун (10 мл)

8-11 нас: 1 уут, нэг удаагийн тун( 6мл)

4-7 нас: 2/3 уут, нэг  удаагийн тун (4 мл)

Эхний тунг хэрэглэснээс хойш 4 цагаас дээш хугацааны дараа давтан хэрэглэж болох ба, хоногийн дээд тун 3 удаа ууж болно.

[Анхааруулга болон болгоомжлол]

Анхааруулга:

  1. Аспартам хэмээх сахар орлуулагч нь эмийн найрлагад орсон байвал хүний биед задран фенилаланины нийлэгжилд оролцдог. Ийм учраас удамшлын эмгэгтэй өвчтөнд фенилаланины хэрэгцээг хянах шаардлагатай тул фенилкетонуритай өвчтөнд хэрэглэхгүй.
  2. Ньюсовоминыг хэрэглэж болохгүй хүмүүс
  1. Хүүхдээ хөхөөр хооллож байгаа эмэгтэйчүүд
  2. 4-с доош насны хүүхдэд болон нярайд
  1. Дараах эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй
  1. Бусад хэвлийд хий хуралдуулагчид, ханиадны эм, өвчин намдаах эм, халуун бууруулах эм, гистамины эсрэг эм, тайвшруулах эм, ханиалга намдааж цэр ховхлох эм
  2. Найрлагандаа дефингидрамин агуулсан эм
  1. Дараах тохиолдолд ньюсовоминыг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, шүдний эмч эсвэл эм зүйчид өөрийн нөхцөл байдлаа хэлэх хэрэгтэй
  1. Эмийн шалтгаант харшилтай бол (тууралт гарах, цус хурах, загатнах гэх мэт.)
  2. Жирэмсэн ба жирэмсэн байх магадлалтай эмэгтэй,  хүүхдээ хөхөөр хооллож байгаа эмэгтэйчүүд
  3. Глаукомтой өвчтөн(нүд өвдөх, нүд бүрэлзэх гэх мэт.)
  4. Өөр ямар нэгэн эм хэрэглэж байгаа үед
  5. Уушгины тэлэгдэх болон архаг бронхит гэх мэт амьсгалын замын архаг өвчтэй үед
  1. Хэрэв ньюсовоминыг хэрэглээд дараах шинж тэмдэг илэрвэл даруй хэрэглээгээ зогсоож эмчлэгч эмч, шүдний эмч, эсвэл эм зүйчдээ хандана уу. Түүнд бүтээгдхүүний хэрэглэх зааврыг үзүүлнэ үү.
  1. Ньюсовоминыг хэрэглэсэний дараа арьсанд тууралт гарах, цус хурах, загатнах
  2. Ньюсовоминыг хэрэглэсэний дараа ам хатах (ам цангах)
  1. Бусад болгоомжлол
  1. Тунгийн зааврыг ягштал баримтлан хэрэглэнэ.
  2. Хүүхдэд эцэг эх болон асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй хэрэглэнэ.
  3. Энэ бүтээгдхүүн нь нойрмоглол үүсгэсэнээр машин жолоодох үед мөргөлдөх, тоног төхөөрөмжтэй харьцах үед аюул учирч болзошгүйг анхаарна уу.
  4. Үлдсэн эмийг битүүмжлэн хадгална.  Үүнийг 2 өдрийн дотор хэрэглэнэ.
  5. Эмийг хэрэглэж байх үед алкогол хэрэглэж болохгүй.
  1. Хадгалалт
  1. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
  2. Нарны гэрлээс хамгаалагдсан, сэрүүн газар хадгална
  3. Эмийн чанарыг алдагдах андуурагдахаас сэргийлж савалгааг солихгүй хадгална.

Захиалах

Санал илгээх