Хэрэглэх заалт, арга:
Ходоодны хүчил ихсэх (ходоодны үрэвсэл, 12 хуруу гэдэс ба ходоодны шарх, шархлаа)
Ходоод халуу оргих, цанхайх
Хоолны шингэц муудах, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хүчиллэг зүйлээр гулгих ба гэдэс дүүрэх үед хэрэглэнэ.
Үрэвслийн эсрэг стеройд бус эм удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд ходоод хамгаалах зорилгоор хамт ууна.
Хэрэглэх арга, тун:
Насанд хүрэгсэд 10-20 мл –ийг өдөрт 3-4 удаа хоолны хооронд ба унтахын өмнө хэрэглэнэ.
/3-4 хайрцаг курс эмчилгээ/