УРСА-ийн гол найрлага нь урсодехолийн хүчил бөгөөд анх түүнийг 1902 онд Шведын эрдэмтэн Хаммарслен баавгайн цөснөөс олсон байна. Баавгай өвөл ичээндээ орж маш удаан хугацаагаар хоол идэлгүй байх чадвартай байдаг бөгөөд энэ нь цөсөнд байх урсодехолийн хүчил нь цөсийг өтгөрүүлэхгүй байх үйлчилгээтэй юм. 1952 онд түүний цөсний хүчил ашиглан нийлгээр гарган авч УРСА-г элэгний эмгэгүүдийн эмчилгээнд ялангуяа цөс хөөх болон хоол шингээх үйлдлийг дэмжих зорилгоор хэрэглэж байна. Учир нь УРСА нь цөсний чулууг уусгах механизмаар нөлөөлдөг болох нь тогтоогдсон ба энэ нь цөсний чулууны эмчилгээний шинэ эрин үеийн эхлэл болсон бөгөөд үүнээс өмнө уг эмгэгийг зөвхөн мэс заслын аргаар шийддэг байжээ.
Байшингийн чанар нь ашиглаж буй материалын чанар, барих технологиос нь шалтгаалдаг шиг ямар нэгэн эм мөн адил түүхий эдийн чанар, хийж буй технологиос нь шалтгаалж хүний биед үзүүлэх нөлөө, эмчилгээний үр дүн эрс тэс өөр байдаг. Өөрөөр хэлбэл найрлага нь харахад адилхан байдаг ч түүхий эдийн чанар маш их ялгаатай байдаг. Мэдээж хэрэг чанартай түүхий эд өндөр үнэтэй байдагтай холбоотой үйлдвэрлэгч байгууллагууд тэр болгон ашиглаад байдаггүй.
Daewoong үйлдвэрийн Баавгайтай УРСА чанартай түүхий эдээр, япон технологиор үйлдвэрлэдэг гэдгээрэй алдартай 1961 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэгдэн Солонгостоо өргөн хэрэглэгддэг, ижил төстэй найрлагтай бүтээгдэхүүнээс үйлчилгээний хувьд илүү болох нь хэрэглэгчдийн судалгаагаар ногтлогдсон, борлуулалтаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн юм.
Үндсэн хэрэглээ:
Цөсний хүүдий болон цөсний сувгийн эмгэгийн үед ялангуяа цөсний ялгаралт дарангуйлагдсан тохиолдолд болон элэгний архаг өвчний үед хэрэглэнэ.
Цөсний сувгийн амсраас хол байрлах 1см дотор хэмжээтэй чулууг хайлуулна. Сувагтай ойр байрлах чулуу цөсний сувагруу орж бөглөх эрсдэлтэй.
Хэрэглэх бусад заалтууд:
Нарийн гэдэсний эмгэгийн үед хоол шингээх зорилгоор хэрэглэнэ.
Тун ба хэрэлэх арга :
1. Насанд хүрэгсэд 200мг тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Эмийн тунг өвчний шинж тэмдэг болон өвчтөний настай уялдуулан зохицуулж болно.
2. Насанд хүрэгсэд орой унтахын өмнө буюу 21:00-22:00 цагийн хооронд 2 ширхэгээр ууж хэрэглэж болно.