ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Бөөр, давсаг, шээсний замын хурц болон архаг үрэвсэл, өвчнүүд /пиелонефрит, гломерулонефрит, цистит, уретрит гэх мэт өвөрмөц нянгаар үүсгэгдсэнээс бусад өвчний үед/ болон бөөр, давсаганд чулуу үүссэн үед хам эмчилгээнд хэрэглэнэ.
ТУН хэмжээ
Эхний тун 2 капсулаар өдөрт 3 удаа ууж 10-14 хоногийн дараа тунг буулгаж 1 капсулаар өдөрт 3 удаа ууна. 3 хайрцаг нь 1 күрс болно
Хориглох ЗААЛТ
Тухайн эмийн найрлага дах аль нэг ургамалд харшилтай бол хэрэглэхгүй. Жирэмсэн эхэд үзүүлэх нөлөөний талаархи судалгаа байхгүй тул хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Танин агуулсан учраас тун хэтрүүлж хэрэглэвэл огих, бөөлжих гаж нөлөө илэрч болно.Ургамлын бэлдмэл учраас гаж нөлөө ховор тохиолдох ба харьцангуй зохимж сайтай. Клиник судалгааны явцад электролит бодисын тэнцвэр алдсаны улмаас үүсэх гаж нөлөө илрээгүй болно.
АНХААРАХ ЗҮЙЛ
Шээсийг хүчиллэгжүүлэх зүйлтэй хамт хэрэглэхгүй. Үүнд жимс, архины төрөл, хүчиллэг шинж чанартай эмүүд орно.