Хямдарсан
Тархи судасны үйл ажиллагаа сайжруулах бэлдмэл

Гинварен тарилга - Судас тэлж, судасны уян хатан чанарыг дээшлүүлнэ.

86,000 77,400

1хайрцаг - 25 ширхэг - 1 күрс

Найрлага: 

Gingko biloba навчны ханд /KP/               17.5мг

Изофлавон гликозид                          4,2 мг

Д-сорбитол /KP/                            200мг

 

Хагас жилд 1 күрс хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтад хугацааг ойртуулж болно.

 


Хэрэглэх заалт, арга:

Захын судасны цусан хангамжийн дутмагшил ба цусны эргэлтийн өөрчлөлт

Тархины судасны хатуурал

Толгой өвдөх, толгой эргэх

Чих шуугих, хараа муудах

Сонсгол муудах

Хөгшрөлтөөс үүдсэн зөнөгрөл

Ой тогтоолт муудах

Сарын тэмдгийн өмнөх синдром

Нүдний алимны цусан хангамжыг нэмэгдүүлэх

Чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг

Цусны даралт ихсэх өвчин

Хэрэглэх арга, тун:

Насанд хүрэгсэд 5 мл-ээр булчинд эхний 2өдөр, дараагийн өдөр нь 10 мл-ээр изотоник уусмалаар шингэлэн судсанд дуслаар, үүнээс хойш 1 хоногийн зайтай 15 мл-ээр судсанд дуслаар дуустал тарьж хэрэглэнэ.

Хүнд явцтай өвчний үед 25-50 мл-ээр судсанд дуслаар тарина.

Анхаарах зүйл:

Ампулыг зүсэхдээ шилний хагархай холилдож, сөрөг үр дагавар гарахаас сэргийлж шилийг болгоомжтой зүсэж хэрэглэнэ.

Хориглох заалт :

Энэхүү эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэмтгий хүмүүс, жирэмсэн ба жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүдэд тус тус хэрэглэхгүй.

Гаж нөлөө :

Ховор тохиолдолд харшилтай хүмүүст бага зэргийн ходоод гэдэсний хямрал, цусны эргэлтийн алдагдал (даралт буурах, толгой эргэх, толгой өвдөх, халуурах) нойргүйдэл, арьсны тууралт, хавагнах, цээжээр өвдөх шинж тэмдэг гарч болзошгүй.

Хадгалалт :

Харанхуй, хуурай нөхцөлд 1-30 хэмд хадгална.

Захиалах

Санал илгээх