Эхэстэй бүтээгдэхүүнүүд

Беаурацин тарилга

30,000

Найрлага:
1 ампулд 2мл хүний эхэсийн экстракт агуулагдана.
Хэрэглэх заалт:
Бие махбодын хөгшрөлтийн процессийг удаашруулах зорилгоор
хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
1 ампулаар 7 хоногт 3 удаа, 2 долоо хоног арьсан дор тарина.
 


Анхааруулга:
Ампулыг задлахдаа шилний үртсийг тариа руу орохоос сэргийлж маш болгоомжтой, ялангуяа хүүхэд болон өндөр настанд хэрэглэхээр бол анхааралтай ажиллана. Энэ нь хүний эдээс гаргаж авсан бэлдмэл учир халдвар авахаас сэргийлсэн шаардлагатай бүх тестүүд хийгдэж үйлдвэрлэлийн процессын явцад хийвэл зохих халдваргүйжүүлэлт бүгд хийгддэг. Гэхдээ ямар нэг халдвар авахыг үгүйсгэхгүйг анхаарах хэрэгтэй. Эмчилгээний ашигтай тал нь сөрөг өртөмжөөсөө давуутай гэж үзсэн тохиолдолд л хэрэглэнэ.

Хориглох заалт:
•    Энэ эмэнд буюу ер нь эмний харшилтай гэсэн өгүүлэмжтэй хүмүүс
•    Эд эрхтэний органик өөрчлөлттэй хүмүүс

Болгоомжтой хэрэглэх хүмүүс: Харшлын суурьтай хүмүүс

Харшлын урвал:
1)    Ховор тохиолдолд шок илэрч болзошгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоож шаардлагатай арга хэмжээг авна.
2)    Хэт мэдрэгших: Халуурах чичрэх, тууралт гарах, улайлт үүсэх шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоож зохих арга хэмжээг авна.
3)    Тарьсан хэсэгт улайлт үүсч болно.
4)    Бусад: Хөх хөндүүрлэх, зарим тохиолдолд эрэгтэй хүнд хөх томрох шинж тэмдэг илэрч болно.
Тарихдаа анхаарах зүйлс:
Зөөлөн эдийн мэдрэлийг хөндөж цочроохоос сэргийлж болгоомжтой тарина.
Давтан тарихдаа бэрсүү үүсэхээс сэргийлж урьд нь тарьсан газартаа хийхээс зайлсхийнэ.
Тарианы зүү орсоны дараа өвдөлт их үүсэх, зүүнээс цус гарвал тарих хэсгээ өөрчилж тарина. Зөвхөн арьсан доор тарина.
Хадгалах нөхцөл:
Гэрлээс зайлсхийн тасалгааны хэмд хадгална.

Захиалах

Санал илгээх