Митра - Мөөгөнцрийн эсрэг бэлдмэл

2,200

Найрлага: 

Капсул бүрийн агууламж:
Итраконазол ..............................100,0 мг

Хэрэглэх заалт:
Үтрээний мөөгөнцөр, арьсны мөөгөнцөртөх өвнүүд, дерматомикоз, мөөгөнцрийн гаралтай кератит, амны мөөгөнцөр, онихомикоз, системийн мөөгөнцөртөх өвчнүүд үүнд: системийн аспергиллез, кандидоз, криптококкоз, паракокцидиоидомикозод тус тус хэрэглэнэ.
 

 


Хэрэглэх заалт, арга:

МИТРА КАПСУЛ
Митра бүрээсийг зөв шимэгдүүлэхийн тулд хоолны дараа хэрэглэх нь зүйтэй.
Богино хугацааны эмчилгээнд:
1. Үтрээний мөөгөнцөрт: 2 бүрээсээр 2 удаа 1 хоног эсвэл 2 бүрээсээр хоногт 1 удаа 3 хоног
2. Арьсны мөөгөнцөртөх өвчний үед : 2 бүрээсээр хоногт 1 удаа 7 хоног
3. Дерматомикоз гладкой кожи, цавины мөөгөнцөрийн үед : 1 бүрээсээр өдөрт 1 удаа 
    15 хоног
4. Гарын хуруу, хөлийн улны мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
5. Гарын алга, хөлийн тавхайн мөөгөнцрийн үед 1 бүрээсээр өдөрт 1 удаа 30 хоног 
    эсвэл 2 бүрээсээр өдөрт 2 удаа 7 хоног
6. Амны мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
7. Мөөгөнцрийн кератитийн үед: 2 бүрээсээр хоногт 1 удаа 21 хоног хэрэглэнэ.
2. Онихомикозод
1) Пульс эмчилгээнд: Нэг пульс ээлж эмчилгээнд:2 бүрээсээр хоногт 2 удаа 7 хоног
Нэг пульс ээлж эмчилгээний дараа 3 долоо хоног Митра бүрээсийн эмчилгээг завсарлана. Хөлийн хумсны мөөгөнцрийн үед (гарын хумсны мөөгөнцөртэй хавсарсан эсвэл дангаараа) 3 ээлж эмчилгээг хийнэ. Гарын хумсны мөөгөнцрийн үед 2 ээлж эмчилгээг хийнэ.
2) Дараагийн эмчилгээнд: 2 бүрээсээр хоногт 1удаа 3 сар хэрэглэнэ.
3) Системийн кандидозын үед: Дархлаа суларсан өвчтөнүүд- (нейтропени, ДОХ, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүд)-ийн биохүртэхүй багасдаг учир тунг 2 дахин ихэсгэж болно.
Аспергиллез : 2 бүрээсээр хоногт 1 удаа 2-5 сар
Кандидоз : 1-2 бүрээсээр хоногт 1 удаа 3 долоо хоногоос 7 сар
Криптококкоз: 2 бүрээсээр хоногт 2 удаа 2 сараас 1 жил эсвэл 2 бүрээсээр хоногт 1 удаа
Паракокцидиоимикоз: 1 бүрээсээр хоногт 1 удаа 6 сар хэрэглэнэ.
Хэрэглэх үеийн болгоомжлол:
1. Митра бүрээсийг хоолны дараа хэрэглэнэ.
2. Элэг хордуулах нөлөө: Итраконазолын эмчилгээний эхний 7 хоногт элэг хордуулах нөлөө маш ховор ажиглагдсан. Итраконазолыг элэгний өвчний идэвхитэй хэлбэрийн үед, элэгний ферментийн өөрчлөлтийн үед, элэг хордуулах бусад эмүүдийг хэрэглэж байгаа үед, мөн энэ эмийг эмчилгээнд хэрэглэсэнээс ноцтой урхаг илрэх эсвэл эмчилгээний ашигтай талаасаа сөрөг тал нь давуутай байгаа үед хэрэглэхгүй.
3. Нейропати: Хэрэв мэдрэлийн талаас өөрчлөлт илэрвэл эмчилгээг цаашид үргэлжлүүлэхгүй.
4. Сонсгол бууралт: Итраконазолын эмчилгээний үед түр зуурын болон эргэшгүй сонсгол бууралт мэдээлэгдсэн. Зарим тохиолдолд хавсарч хэрэглэхэд эсрэг заалттай хинидинийг хамт ууж байсан нь мэдээлэгдсэн байна.
Жирэмсэн үеийн хэрэглээ:
Жирэмсэн эмэгтэйд итраконазолыг хэрэглэх талаар судалгаа хийгдээгүй. Иймээс итраконазолыг жирэмсэн эмэгтэйд зөвхөн амь насанд аюултай системийн мөөгөнцөртөх өвчний үед бэлдмэлийн үзүүлэх эмчилгээний үр нөлөө урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөсөө илүү шаардлагатай үед л хэрэглэж болно. 
Хөхүүл үеийн хэрэглээ:
Итраконазол нь хөхний сүүгээр бага зэрэг ялгардаг учир хөхүүл үед эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөг харьцуулан жишиж үзнэ.

Хүүхдэд хэрэглэх :
Митро капсул хүүхдэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй. 
Өндөр настны хэрэглээ :
Өндөр настанд итраконазолыг болгоомжтой хэрэглэнэ.
ХДХВ -аар халдварлагдсан өвчтөний хэрэглээ :
Ходоодны хүчил багасалт нь ХДХВ -аар халдварлагдсан хүн болгонд илэрдэг учир итраконазолын шимэгдэлтийг дарангуйлна.
Бөөрний хүнд өөрчлөлттэй өвчтөнд:
Бөөрний гэмтэлтэй өвчтөнд итраконазолыг ууж хэрэглэх боломжтой гэсэн цөөн баримт байдаг. Ийм өвчтөнүүдэд энэ эмийг хэрэглэхдээ эмчийн хяналтан дор хэрэглэх хэрэгтэй. 
Элэгний хүнд өөрчлөлттэй өвчтөнд:
Элэгний гэмтэлтэй өвчтөнд итраконазолыг ууж хэрэглэх боломжтой гэсэн цөөн баримт байдаг. Ийм өвчтөнүүдэд энэ эмийг хэрэглэхдээ эмчийн хяналтын дор хэрэглэх хэрэгтэй. 
Хориглох заалт
Итраконазол болон түүний найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд энэ бэлдмэлийг хэрэглэхгүй.
Гаж нөлөө
Цусны эргэлтийн системийн талаас: Зүрхний цочмог дутагдал илэрч болзошгүй.
Хоол боловсруулах системийн талаас:
Бөөлжих, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, хоолны шингэц муудах, турах, өтгөн хатах, суулгах гаж нөлөө илэрч болзошгүй. 
Хэт мэдрэгших :
Арьс загатнах, тууралт гарах, гүвдрүүт тууралт, судасны хаван, харшлын урвал илэрч болзошгүй. 
Элэгний талаас :
Элэгний энзим өндөрсөж болзошгүй. 
Арьсны талаас :
Стивен Жонсоны хам шинж , арьсны тууралт үүсэх шинж тэмдэг илэрч болзошгүй.
Удаан хугацааны эмчилгээний үед :
Цусанд кальци багасах, элэгний үрэвсэл, хавагнах, үс унах эдгээр гаж нөлөө илэрч болзошгүй. 
Эмийн харилцан үйлчлэл :
Астемизол, цизаприд, мидазолам, пимозид, хинидин, карбомезапин, фенобарбитал, хинидин, барвинкын алкалоид, алпразолам, диазепам, мидазолам, триазолам, доцетаксел, бусульфан дигидропиридин, верапамил, фенитоинийг митро капсулийг хавсарч хэрэглэхгүй. Мөн СҮР3А4 ферментийн тусламтайгаар хоргүйждэг ГМГ КоА- редуктаза ферментед хориг үүсгэдэг эмүүд ловастатин, симвастатиныг митро капсултай хавсарч хэрэглэж болохгүй.
Н2 рецепторт хориг үүсгэдэг эмтэй хавсарч хэрэглэхэд итраконазолын сийвэнгийн концентраци буурдаг. Итраконазолыг цизапридтай хавсаргахад цизапридийн сийвэнгийн концентрац ихэссэнээр зүрх судасны ноцтой өөрчлөлт гарна. Итраконазолыг циклоспорин болон такролимустай хавсарч хэрэглэхэд дархлаа дарангуйлах үйлдлийг нь ихэсгэдэг. Сиролимустай хавсаргахад түүний сийвэнгийн концентрацыг нэмэгдүүлнэ. Кумарин төст эмүүд болох варфарины антикоагулянт нөлөөг нэмэгдүүлдэг.
Хадгалалт: Үйлдвэрлэгдсэнээс хойш 36сар, 1-30 хэмд тасалгаанд хадгална. Хүүхэд хүрэхээс болгоомжил.

Захиалах

Санал илгээх