Күүл Лайт - Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ

28,000

Найрлага:

1г тосон түрхлэгт 10мг Centella Asiatica ханд агуулагдана.(4мг asiaticoside  )

Хэрэглэх заалт :

Арьсны шарх болон сорвины эмчилгээнд хэрэглэнэ.


Хэрэглэх заалт

Бүдүүн гэдэс цэвэрлэх, Бүдүүн гэдэс дурандахын өмнө буюу рентген туяаны оношлогооны үед барийг хэрэглэхийн өмнө гэдэс цэвэрлэх зорилгоор хэрэглнэ.

Тун ба хэрэглэх арга

18 настай ба түүнээс дээш насныхан  доорхи байдлаар хэрэглэнэ.

[500мл уусмал бэлтгэх]

А уут болон В уут нэгийг зориулалтын саванд (500мл) хийж тохирох хэмжээний усанд уусгана. 500 мл-ийг тэмдэглэсэн зааг хүртэл ус нэмж сайтар сэгсрэн нэгэн төрлийн уусмал бэлдэнэ. Уусмалыг 500мл-ийн хэмжээтэй  нийт 4 удаа бэлтгэнэ. Шаардлагатай бол бэлтгэсэн уусмалыг хөргөгчинд хадгалж 24 цагийн дотор хэрэглэнэ.

[Хэрэглэх арга]

  1. Хувааж хэрэглэх тунгийн дэглэм :

Шинжилгээний өмнөх өдрийн орой бэлтгэсэн уусмал 1литрийг (Бэлтгэсэн уусмал 500мл*2) 1 цагийн турш ууж (15 минут тутамд 250мл), 500мл усыг нэмж ууна. Шинжилгээний өдрийн өглөө хоёр дахь тун болох 1литрийг (Бэлтгэсэн уусмал 500мл*2) 1 цагийн турш ууж (15 минут тутамд 250мл-ээр), 500мл усыг нэмж ууна. Энэ үйл явц нь шинжилгээ эхлэхээс хамгийн багадаа 1 цагийн өмнө дууссан байхаар тооцно.

  1. Хуваалгүй хэрэглэх тунгийн дэглэм :

Эхний тун шинжилгээний өмнөх өдрийн орой (6 цагийн үед)1 литрийг (Бэлтгэсэн уусмал 500мл*2) 1 цагийн дотор уух ба (15 минут тутамд 250мл) хоёр дах тунг 1,5 цагийн дараа 1 литрийг (Бэлтгэсэн уусмал 500мл*2) 1 цагийн турш (15 минут тутамд 250мл) уусны дараа 1литр усыг нэмж ууна.

Хэрэглэх үеийн анхааруулга ба болгоомжлол

  1. Анхааруулга
  • Ховор тохиолдолд эпилепсийн өгүүлэмжтэй өвчтөнд полиетилен гликолтой  холбоотойгоор системийн агшитат клоник таталт илэрсэн нь мэдээлэгдсэн.
  • Уг бэлдмэлийг гэдэсний түгжрэл, ходоод нарийн гэдэсний бөглөрөл, цооролт, хордлогот колит, хордлогот мегаколонтой өвчтөнд хэрэглэхгүй. Хүнд хэлбэрийн шархлаат колиттой өвчтөнд энэ эмийг болгоомжтой хэрэглэнэ.
  • Аспартам хэмээх сахар орлуулагч нь эмийн найрлагад орсон байвал хүний биед задран    фенилаланины нийлэгжилд оролцдог учраас удамшлын эмгэгтэй өвчтөнд фенилаланины хэрэгцээг хянах шаардлагатай тул фенилкетонуритай өвчтөнд хэрэглэхгүй.
  1. Хориглох заалт.
  1. Энэ эмэнд болон түүний бусад найрлагад хэт мэдрэгшсэн өвчтөн
  2. Ходоод нарийн гэдэсний бөглөрөлтэй эсвэл ийм байж болзошгүй сэжиг бүхий өвчтөн
  3. Ходоод нарийн гэдэсний цооролттой эсвэл ийм байж болзошгүй сэжиг бүхий өвчтөн
  4. Биеийн шингэнээ алдсан эсвэл зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн
  5. Идэвхитэй хэлбэрийн хавдартай эсвэл бүдүүн гэдэсний эмгэгтэй өвчтөнд (хордлогот колит, хордлогот мегаколон гэх мэт) энэ нь салст бүрхэвчийн илэрхий гэмтэлд хүргэж болзошгүй.
  6. Ходоодны гадагшлуулах ажиллагааны өөрчлөлттэй жишээлбэл ходоодны саажилттай өвчтөн
  7. Гэдэсний түгжрэлтэй өвчтөн
  8. Глюкоз-6- фосфат дегидрогеназа ферментийн дутмагшилтай өвчтөн
  9. Ухаангүй байдалтай байгаа өвчтөн
  1. 18 наснаас доош насны өвчтөн
  2. Болгоомжлол
  • Нарийн гэдэсний нарийсал, хүнд хэлбэрийн өтгөн хаталттай өвчтөн
  • Өндөр настан болон сул дорой өвчтөн
  • Бөөлжих рефлексийн эмгэгтэй өвчтөн, ухаангүй байдалтай байгаа өвчтөн, уушигны аспираци үүсэх магадлалтай өвчтөн жишээ нь энэ эмийг ходоод хамрын гуурсаар хэрэглэж байгаа өвчтөн, гулгих эсвэл бөглөрөл үүсэж болзошгүй өвчтөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай (кератинины клеаранс < 30мл/минут) өвчтөн, хурц ноцтой хэлбэрийн үрэвсэлтэй өвчтөн, горойгоод байгаа өвчтөн
  • Хэвлий ноцтойгоор томрох эсвэл хэвлийгээр өвдөж байгаа өвчтөн
  • Ноцтой хэлбэрийн шархлаат колиттой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
  1. Гаж урвалууд

1). Бодисын солилцоо болон хоол тэжээл: Өлсөх, фосфатын хэмжээ багасах, калийн хэмжээ багасах

2). Ходоод гэдэсний системээс: Аюулхай орчмоор өвдөх, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, гэдэс цанхайх, хошногоны дисфория, бөөлжих, суулгах, залгихад хүндрэлтэй болох

3). Ерөнхий өөрчлөлтүүд ба хэрэглэсэн хэсэгт илэрэх өөрчлөлтүүд : Бие эвгүйрхэх, хэт цангах, дисфория, сэтгэл гутрал

4). Клиник лабораторийн үзүүлэлтэд: Ийлдсэн дэх бикарбонат багасах, ийлдсэн дэх кальцийн хэмжээ багасах, кальцийн хэмжээ ихсэх, ийлдсэн дэх хлоридын хэмжээ ихсэх буюу багасах, ийлдсэн дэх фосфорын хүчлийн хэмжээ ихсэх, элэгний үйл ажиллагаа алдагдах

5). Полиэтилен гликолын бэлдмэлийг хэрэглэхэд харшлын урвалууд жишээлбэл тууралт гарах, чонон хөрвөс, хамраас нус гоожих, дерматит, хаван буюу анафилактик төст урвалууд илэрсэн нь мэдээлэгдсэн.

  1. Ерөнхий болгоомжлол
  • Энэ эмийг хэрэглэхийн өмнө болон эмийг хэвийн хэрэглэх үеэр өвтөний  гэдэсний өөрийн зохист өтгөн гадагшлуулалт хэвийн эсэхийг шалгаж үзнэ.
  • Энэ эмийг хэрэглэснээс хойш голдуу 1 цагийн дараа өтгөн гадагшлуулалт эхэлдэг. Өвчтөний хэвлий томрох, ноцтой байдлаар гэдэс дүүрэх, хэвлий хөөх эсвэл хэвлийгээр өвдөж байгаа тохиолдолд бэлдмэлийг уух хурдаа багасган аажуухан хэрэглэх эсвэл түр зуур хэрэглэхээ  зогсооно.
  • Электролит ба шингэний өөрчлөлтөөс болж зарим шинж тэмдгүүд үүссэн(хавагнах, амьсгал давхцах, улам ядрах, зүрхний дутмагшил гэх мэт)тохиолдолд сийвэнгийн электролитыг хэмжих ба бусад өөрчлөлтүүдэд зохих эмчилгээг хийнэ.
  • Биеийн байдал сул өвчтөн, тавилан муутай өвчтөн, эмнэлгийн хяналтанд байгаа бөөрний эмгэгтэй өвчтөн буюу элекролит алдах эрсдэлтэй үед суурь сорил, эмчилгээний дараах элекролитын сорил, бөөрний үйл ажиллагааны сорилыг хийх хэрэгтэй.
  1. Эмийн харилцан нөлөөлөл

Энэ эмийг хэрэглэхээс 1 цагийн дотор эм хамт хэрэглэхгүй бөгөөд хэрэглэсэн эм нь ходоод гэдэсний замд усаар зайлагдан шимэгдэхгүй байж болзошгүй.

  1. Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглээ

Бэлдмэлийг амьтны нөхөн үржихүй дээр хийсэн судалгаа байхгүй. Жирэмсэн эмэгтэйд хэрэглэх аюулгүй байдлын судалгаа байхгүй тул жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай эмэгтэйд үзүүлэх эмчилгээний ашигтай үр нөлөө нь эрсдэлээсээ илүү үед л хэрэглэнэ. Хөхүүл эхэд уг бэлдмэлийг хэрэглэхэд ашигтай тал нь эрсдэлээсээ илүү үед хэрэглэнэ. Учир нь энэ эм хөхний сүүгээр ялгардаг.

  1. Хүүхдийн хэрэглээ

Бага насны хүүхдэд үзүүлэх үр ашигтай чанар болон аюулгүй байдал нь тогтоогдоогүй учир хэрэглэхийг зөвөлдөггүй.

  1. Өндөр настны хэрэглээ

Өндөр настны эмэнд үүсэх мэдрэг чанар нь ихсэж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.

11. Хэрэглэх үеийн анхааруулга

  1. Хэрэглэхийн өмнө уусмалд ямар нэгэн бодис болон үнэр амт оруулагч нэмж болохгүй.
  2. Усанд уусгаж найруулсны дараа шууд хэрэглэх ба 24 цагийн дотор хэрэглээгүй бол хаяна.

12.Хадгалах

  1. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
  2. Бэлтгэсэн шингэнийг сайн таглаж босоо байдлаар хөргөгчинд хадгална.

Хадгалах хугацаа

Үйлдвэрэлсэнээс хойш 24 сар.

Захиалах

Санал илгээх