card

Юнггаксан - Залгиур хоолойн үрэвслийн үед

13,100

Юнггаксан нь платикодоны үндэс, сенега зэрэг байгалийн гаралтай бодисуудаар гол найрлагаа бүрдүүлэх бөгөөд мөгөөрсөн хоолой дахь салстын ялгаралтыг нэмэгдүүлэн сормууслаг эдийн хөдөлгөөнийг идэвхижүүлж  ингэснээр цэрийг гадагшлуулан ханиалга намдааж үрэвслийг дарах үйлдлийг үзүүлдэг байна.

Найрлага                     ( 0,3 граммд)    

Идэвхитэй найрлага   Платикодоны үндэсний нунтаг (КНР)  ............ 11,7мг    

                                        Сенегагийн нунтаг  (КНР)   .............................  0,5мг

                                        Априкот кернел (КНР)    ....... ................. ..........  0,83мг

                                        Ликорицын нунтаг (КНР)    ..............................  8,3мг

                                        (0,21мг глицирризинтэй дүйцхүйц)

Туслах бодис

(Тогтворжуулагч)            Бензойк хүчил ........................................... ..... 0,3мг

Бусад нэмэлт бодис  Кальци карбонатын тунамал, магни карбонат, камфор,    риукакусан амтлагч

Ерөнхий шинж байдал         Цагаан өнгөтэй, өвөрмөц амт үнэр бүхий нарийн ширхэгтэй нунтаг


Онцлог тал

  1. Нарийн ширхэгтэй нунтаг: Хоолойн салст бүрхэвчийг нэлэнхүйд нь бүрхэн зогсонги байдалтай байгаа сормууслаг эдийн хөдөлгөөнийг идэвхижүүлэн цэр гадагшлуулалтыг хялбарчилж өгнө.
  2. Ус хэрэглэхгүй уудаг: Ходоодыг дамжилгүйгээр хоолойд шууд үйлчлэн цэрийг ховхлон, ханиалгыг намдаана.
  3. Хэрэглэхэд таатай : Гол найрлагууд нь байгалийн гаралтай учир хэзээ ч хэрэглэхэд тохиромжтой эм юм.
  4. Хэрэглэхэд хялбар: Амт болон үнэрийн зохицол нь Юнггаксаны өвөрмөц онцлог тал юм.
  5. Зөөлөн үйлдэлтэй: Фармакологийн үйлдэл нь зөөлөн учир санаа зоволтгүйгээр хэрэглэх боломжтой юм.
  6. Нийтлэг хэрэглээ: [Өдөр тутмын хэрэглээ]: Юнггаксан нь гаж нөлөө багатай урт хугацаагаар хэрэглэсэн ч дасал болдоггүй ургамлын гаралтай бэлдмэл юм. 

Хэрэглэх заалт

Ханиалгах, цэр гадагшлахгүй байх, залгиур хоолой [төвөнх]  үрэвссэнээс үүдэлтэй залгиур хоолой өвдөх, хавдах, хоолой сөөх үед хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга 

     Насанд хүрэгчид : 0.3гр( 1 халбага) тун

     Хүүхэд : 8-14 насны хүүхэд : 0.2гр (2/3 халбага)тун

     5-7 насны хүүхэд : 0.1гр (1/3 халбага) тун

          Эдгээр тунгаар өдөрт 3-6 удаа усгүйгээр хэрэглэнэ.

Анхааруулга

     1. Дараах өвчтөнүүд анхааралтай хэрэглэнэ үү. (Доорхи хүмүүс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвөлгөө авна уу.)

1)Өвчтөн өөрөө эсвэл төрсөн эцэг, эх, ах дүү нар нь чонон хөрвөс, хавьтлын дерматит, харшлын ринит, мигрень эсвэл хоол хүнсний харшилтай бол

2)Эмийн харшлын шинж тэмдгийн өгүүлэмжтэй өвчтөн (халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, загатнах)

3)Элэг ба бөөрний дутагдалтай өвчтөн, бамбай булчирхайн өвчин эсвэл чихрийн шижинтэй өвчтөн, өндөр халуунтай болон тамир тэнхээ муутай өвчтөн

4)Жирэмсэн болон жирэмсэн байж болзошгүй эх, хөхүүл эх

5)Өөр бусад эм хэрэглэж буй өвчтөн

6)Даралт өндөртэй өвчтөн болон өндөр настан

7)Зүрх болон бөөрний эмгэгтэй өвчтөн

8)Хавантай өвчтөн [Хавдсан]

9)Эмчилгээ хийлгэж буй өвчтөн

  1. Гаж нөлөө (Дараахи тохиолдолд энэ эмийн хэрэглээг даруй зогсоон эмч юм уу эм зүйчид хандана уу.)

1)Энэ эмийг хэрэглэх үед тууралт гарах, нүүр улайх[зогсонгишлоос шалтгаалсан улайлт], дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглээг даруй зогсоон эмч болон эм зүйчид хандана уу.

2)Энэ эмийн хэрэглээнээс үүдэн шээсний хэмжээ багасах, хөл, гар хавдах, зовхи хүнд оргих, гар бадайрах, даралт ихдэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглээг даруй зогсоон эмч юм уу эм зүйчид хандана уу.

3)Псевдоальдостеронизм: Найрлагандаа 1гр-аас багаггүй тунгаар ликориц агуулсан бүтээгдэхүүнийг өндөр тунгаар удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэсэнээс псевдоальдостеронизмын шинж тэмдэгүүд болох цусанд кали багасах, цусны даралт ихсэх, натри хуримтлагдах, хавагнах буюу жин нэмэгдэх байдал илэрч болзошгүй. Биеийн байдлыг ажиглан (сийвэн дэх калийг хэмжин) хэвийн бус шинж тэмдэг илэрвэл хэрэглээг зогсооно.

 4)Миопати: Цусан дахь кали багассанаас миопати үүсч болзошгүй. Биеийн байдлыг ажиглан  бие сульдах, мөчдүүд татах, паралич зэрэг гаж нөлөө илэрвэл хэрэглээг зогсооно.

3.Ерөнхий болгоомжлол

1)Хэрэглэх арга болон хэрэглэх хэмжээг сайтар баримтална уу.

2)Бага насны хүүхэд хэрэглэх тохиолдолд насанд хүрсэн хүний хараа хяналтан дор хэрэглэнэ.

3)Олон удаагийн хэрэглээний дараа ч шинж тэмдэг сайжрахгүй бол хэрэглээг зогсоон эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.

4)Цусанд кали багасах эсвэл псевдоальдостеронизм үүсч болзошгүй тул кали агуулсан эм, ликориц, глицирризиний хүчил эсвэл түүний давсууд, гогцооны шээс хөөх бэлдмэл(фуросемид, этакрины хүчил) буюу тиазидын бүлгийн шээс хөөх бэлдмэл(трихлорметиазид) –тэй энэ эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

4.Харилцан нөлөөлөл

             Дараах эмүүдтэй хавсран хэрэглэхийг хориглоно: Бусад төрлийн

             ханиалга намдаах эм [Ханиадны үед], цэр ховхлох эм [Цэртэй үед],

             харшлын эм, тайвшруулах эм, спиртийн төрлийн ундаа

    5. Хүүхдийн хэрэглээ

 Энэ эмийг 3 сар хүрээгүй бага насны хүүхэд(нярай) хэрэглэхгүй. Мөн 1 нас хүрээгүй хүүхдэд зайлшгүй тохиолдлоос бусад үед хэрэглэхгүй байх нь зөв.

6.Хадгалах үеийн анхааруулга

1)Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална уу.

2)Гэрлээс хол, битүү орчинд [тагийг сайтар таглаад] хуурай, сэрүүн газарт хадгална уу.

3)Буруу хэрэглээ үүсэхээс сэргийлэх мөн чанар байдлыг алдагдуулахгүйн үүднээс өөр саванд шилжүүлэн хийхгүй байна уу.

Хадгалах нөхцөл

                  Сайтар битүүмжлэн өрөөний хэмд хадгална(1-30°).

Савлагаа 

Хөнгөн цагаан савтай:   25гр/ хайрцагтаа х10.

Захиалах

Санал илгээх