Хэрэглэх заалт
Ханиалгах, цэр гадагшлахгүй байх, залгиур ба төвөнх[хоолой] үрэвссэнээс хоолой сөөх, өвдөх, хавдах, дисфоригийн үед хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга
Насанд хүрэгчид болон 15 ба түүнээс дээш насны хүүхэд: 1 уут тунгаар
Хүүхэд:11-15 насныхан: 2/3 уут тунгаар, 7-11 насныхан: ½ уут тунгаар, 3-7 насныхан: 1/3 уут тунгаар хэрэглэнэ.
3-аас доош насны хүүхэд хэрэглэхгүй. Дээр заасан тохирох тунгаар өдөрт 3-6 удаа усгүй хэрэглэнэ.
Анхааруулга
1. Дараах хүмүүс энэ эмийг хэрэглэж болохгүй.
1)Жирэмсэн эмэгтэй, жирэмсэн байх магадлалтай эмэгтэй
2)Энэ бүтээгдэхүүний бүрэлдхүүн хэсгийн аль нэг найрлаганд нь хэт мэдрэгшилтэй эсвэл тийм өгүүлэмжтэй бол
3)MAO фермент саатуулагчийг (сэтгэл гутралын эсрэг бэлдмэл, солиорлын эсрэг бэлдмэлүүд, солиорлын ерөндөг, паркинсоны бэлдмэлүүд гэх мэт ) хэрэглэж байгаа эсвэл энэ төрлийн бэлдмэлийг хэрэглэж дуусаад 2 долоо хоноогүй байгаа бол
4) 3 нас хүрээгүй хүүхдүүд
5) Тус бүтээгдэхүүн нь лактоз агуулдаг учир удамшлын гаралтай галактозын тэсвэргүй буюу лап-лактозын өөрчлөлттэй болон гликоз- галактозын шимэгдэлтийн дутагдалтай бол
2.Дараах бэлдмэлүүдтэй энэ эмийг хамт хэрэглэж болохгүй.
Бусад төрлийн ханиалга намдаах бэлдмэлүүд[ ханиадны] цэр ховхлох бэлдмэлүүд [ цэр шингэлэх] гистамины эсрэг эм, тайвшруулах эм, спиртийн төрлийн ундаа гэх мэт
3. Дараах хүмүүс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, шүдний эмч, эм зүйчээс зөвөлгөө авна уу.
1)Өвчтөн өөрөө эсвэл төрсөн эцэг, эх, ах дүү нар нь чонон хөрвөс, хавьтлын дерматит, харшлын ринит, мигрень эсвэл хоол хүнсний харшилтай бол
2)Бусад эмэнд харшлын шинж тэмдгийн өгүүлэмжтэй өвчтөн (халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, загатнах)
3)Элэг ба бөөрний дутагдалтай өвчтөн, бамбай булчирхайн эмгэгтэй эсвэл чихрийн шижинтэй өвчтөн, өндөр халуунтай болон тамир тэнхээ муутай өвчтөн
4)Зүрх эсвэл бөөрний эмгэгтэй өвчтөн, өндөр настан
5)Хөхүүл эхчүүд
6)Эмчийн заавраар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн
7)Хавантай өвчтөн [Хавдсан]
8)Дараах шалтгааны улмаас ханиалгаж байгаа хүмүүс: тамхи татах, багтраа, архаг бронхит, уушиг хийжих, цэр хэт ихэссэнээс ханиалгах, 1 долоо хоногоос илүү хугацаагаар байнга ханиалгах, ужгирсан ханиалга, архаг ханиалга, толгой байнга өвдсөнөөс юмуу халуурч тууралт гарч ханиалгах үед
9.Энэ эмийн найрлаганд Шар №5 (ургах наран улбар шар) агуулагддаг учир хэт мэдрэгшилтэй өвчтөн буюу бүрэлдэхүүн хэсгийн найрлаганд(Гааны амттай) харшлын урвалын өгүүлэмжтэй өвчтөн хэрэглэхээр бол анхаарал болгоомжтой байна.
4.Дараах тохиолдолд эмийн хэрэглээг даруй зогсоож эмч, шүдний эмч эсвэл эм зүйчээс зөвөлгөө авна уу. Боломжтой бол хэрэглэх заавартай танилцана уу.
1)Энэ эмийг хэрэглэх үед тууралт гарах, нүүр улайх[зогсонгишлоос шалтгаалсан улайлт], тууралт гарах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, толгой эргэх.
2)Псевдоальдостеронизм: Шээсний гаралт багасах, гар, хөл хавдах, зовхи хүнд оргих, гар бадайрах, цусны даралт нэмэгдэх эсвэл толгой өвдөх(найрлагандаа 1гр-аас багаггүй тунгаар ликорицыг агуулсан бүтээгдэхүүнийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэнээс(тасралтгүй) байдал илрэх, псевдоальдостеронизмын шинж тэмдэгүүд болох цусанд кали багасах, цусны даралт ихсэх, натри хуримтлагдах, хавагнах буюу жин нэмэгдэх байдал илэрч болзошгүй. Биеийн байдлыг ажиглан (сийвэн дэх калийг хэмжин) хэвийн бус шинж тэмдэг илэрвэл хэрэглээг зогсооно.
3)Миопати: Цусан дахь кали багассанаас миопати үүсч болзошгүй. Биеийн байдлыг ажиглан бие сульдах, мөчдүүд татах, паралич зэрэг гаж нөлөө илэрвэл хэрэглээг зогсооно.
4)5 эсвэл 6 тунг хэрэглэсэний дараа шинж тэмдэг сайжрахгүй бол хэрэглээг зогсооно.
5.Хэрэглээтэй холбоотой бусад анхааруулга
1)Хэрэглэх арга болон хэрэглэх хэмжээг сайтар баримтална уу.
2)Бага насны хүүхэд хэрэглэх тохиолдолд насанд хүрсэн хүний хараа хяналтан дор хэрэглэнэ.
3)Энэ эмийг хэрэглэж байхдаа спиртийн төрлийн ундаа хэрэглэж болохгүй.
4)Цусанд кали багасах эсвэл псевдоальдостеронизм үүсч болзошгүй тул кали агуулсан эм, ликориц, глицирризиний хүчил эсвэл түүний давсууд, гогцооны шээс хөөх бэлдмэл(фуросемид, этакрины хүчил) буюу тиазидын бүлгийн шээс хөөх бэлдмэл(трихлорметиазид) –тэй энэ эмийг болгоомжтой хэрэглэх
6.Хадгалах үеийн анхааруулга
1)Хүүхэд хэрэхээргүй газарт хадгална уу.
2)Гэрлээс хол, битүү орчинд [тагийг сайтар таглаад] хуурай, сэрүүн газарт хадгална уу.
3)Буруу хэрэглээ үүсэхээс сэргийлэх мөн чанар байдлыг алдагдуулахгүйн үүднээс өөр саванд шилжүүлэн хийхгүй байна уу.
Хадгалах нөхцөл
Сайтар битүүмжлэн өрөөний хэмд хадгална(1-30°).
Савлагаа
700мг/18 уут