ЗЕРОТЕКС - Өөх тосны шимэгдэлтийг хориглогч

76,500

21 ширхэгтэй. Өдөрт 1-2 ширхэгийг хоолтой хамт ууж хэрэглэнэ. 1-2 сар уухад тохиромжтой.

Найрлага:

Орлистат 120мг

Эмчилгээний заалт

Зеротексийг хөнгөн хэлбэрийн, бага илчлэгтэй хоолны дэглэм барьж буй биеийн жингийн индекс 30 кг/м2-тай тэнцүү буюу түүнээс дээш таргалалттай эсвэл холбогдох эрсдэлт хүчин зүйл бүхий илүүдэл жинтэй (БЖИ ≥28 кг/м2) өвчтөнд хэрэглэнэ. 12 долоо хоногийн эмчилгээний дараа биеийн жин эмийг ууж эхлэх үеэс хамгийн багадаа 5%-иар буураагүй тохиолдолд эмчилгээг зогсооно.


  • Тун ба хэрэглэх арга

Насанд хүрэгсэд

Орлистатын 120 мг-ийн нэг капсулыг үндсэн хоолны яг өмнө, хооллох үед эсвэл хооллосноос хойш нэг цагийн дотор усаар даруулж ууна. Хоолоо идэлгүй алгассан эсвэл хоол тослоггүй бол орлистатын тунг алгасна.

Өвчтний барьж буй хоолны дэглэм нь тэжээллэг чанарыг тэнцвэржүүлсэн, хөнгөн хэлбэрийн бага илчлэгтэй байх ба нийт илчлэгийн ойролцоогоор 30%-ийг өөх тос бүрдүүлэх ёстой. Хоолны дэглэм нь жимс, хүнсний ногоогоор баялаг байна. Хоногийн турш авах шаардлагатай нүүрс ус, өөх тос, уураг нь өдрийн 3 хоолонд жигд хуваарилагдсан байна. Орлистатыг 120 мг-с өндөр тунгаар өдөрт 3 удаа хэрэглэхэд 120 мг тунгаар хэрэглэснээс илүү сайн үр дүн гараагүй. Орлистатын үйлдэл эхний тунг хэрэглэснээс хойш 24-48 цагийн дараа өтгөнөөр ялгарах тослог нэмэгдэх байдлаар илэрдэг. Эмчилгээг зогсоосны дараа 48-72 цагийн дараа өтгөн дэх тослогийн агууламж хэвийн хэмжээндээ эргэн хүрдэг.

Тодорхой бүлэг хүмүүс

Элэг, бөөрний эмгэгтэй өвчтнүүд, хүүхэд болон өндөр настанд орлистатын үзүүлэх нөлөөг судлаагүй. Зеротексийг хүүхдэд хэрэглэх заалт байхгүй.

  • Хориглох заалт
  • Үйлчлэгч бодис болон эмийн найрлагад орсон туслах бодисуудад хэт мэдрэг
  • Архаг хэлбэрийн дутуу шимэгдэлтийн хам шинж
  • Цөс зогсонгишил
  • Хөхүүл эхчүүд
  • Жирэмсэн эхчүүд
  • Тусгай анхааруулга ба сэрэмжлүүлэг

Орлистатаар эмчилж буй II хэлбэрийн диабеттэй өвчтнийг диабетгүй өвчтөнтэй харьцуулахад биеийн жингийн бууралт бага байгааг клиник судалгааны үр дүн харуулсан. Диабетийн эмэн эмчилгээтэй өвчтөнд орлистатыг хэрэглэх тохиолдолд нягт нямбай хяналт тавих шаардлагатай. Орлистатыг циклоспоринтой хамт хэрэглэхгүй. Хоолны дэглэмтэй холбоотой өгөгдсөн зөвлөмжийг сайтар сахих шаардлагатайг өвчтнүүдэд анхааруулна.

Орлистатыг тослогийн өндөр агууламжтай хоолтой (хоногийн 2000 ккал хоолны дэглэмийн үед нийт илчлэгийн 30-с дээш хувь нь тослогоос бүрдэж буй буюу 67 г-аас их тослогтой хоолны дэглэмийн үед) хэрэглэхэд ходоод гэдэсний тогтолцооны гаж нөлөө илүү их илрэх боломжтой. Хоногт авах нийт өөх тосны хэмжээ өдрийн үндсэн гурван хоолонд хуваарилагдсан байх ёстой. Орлистатыг тослогийн өндөр агууламжтай хоолтой хамт хэрэглэхэд ходоод гэдэсний тогтолцооны зүгээс илрэх гаж нөлөө нэмэгдэх боломжтой. Зеротексийг бөөрний эмгэгийн эрсдэлтэй болон гиперкальциури, кальцийн оксалатын чулуу үүсч байсан өвчний түүхтэй өвчтөнд хэрэглэхдээ бөөрний үйл ажиллагааг хянана.

  • Бусад эмийн бүтээгдэхүүнтэй харилцан үйлчлэл ба харилцан үйлчлэлийн бусад хэлбэрүүд

Циклоспорин

Эм хоорондын харилцан үйлчлэлийн судалгаагаар болон бусад тайлан мэдээгээр маш олон тохиолдолд орлистатыг циклоспоринтой хамт хэрэглэхэд циклоспорины сийвэнгийн түвшин буурах байдал ажиглагдсан. Ингэснээр түүний дархлаа дарангуйлах үйлдэл сулардаг.

Акарбоз

Орлистат болон акарбозын харилцан үйлчлэлийн талаар фармакокинетикийн судалгаа байхгүй тул хамт хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

Дотуур ууж хэрэглэх цусны бүлэгнэлтийн эсрэг эмүүд

Варфарин болон бусад цусны бүлэгнэлтийн эсрэг эмийг орлистаттай хамт хэрэглэх тохиолдолд олон улсын хэвшүүлсэн харьцаа (ОУХХ)-г хянаж байх шаардлагатай.

Тосонд уусдаг витаминууд

Орлистат нь тосонд уусдаг витаминуудын (А, D, E болон K) шимэгдэлтийг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой. Мультивитамины бэлдмэл хэрэглэх тохиолдолд орилистатыг хэрэглэснээс хойш хамгийн багадаа 2 цагийн дараа эсвэл унтахын өмнө ууна.

Амидоран

Орлистатыг хэрэглэсэн, цөөн тооны эрүүл, сайн дурынханд амидораныг нэг удаагийн тунгаар хэрэглэхэд амидораны сийвэнгийн түвшин бага зэрэг буурах байдал ажиглагдсан.

Харилцан үйлчлэлд ордоггүй эмүүд

Амитриптиллин, аторавастатин, бигуанидууд, дигоксин, фибратууд, флуоксетин, лозартан, фентойн, фентермин, правастатин, нифедипин (ходоод гэдэсний эмчилгээний систем), удаашруулсан үйлдэлтэй нифедипин, сибутрамин, архи зэрэгтэй хамт хэрэглэхэд харилцан үйлчлэл ажиглагдаагүй. Харилцан үйлчлэлгүй болохыг эм-эмийн харилцан үйлчлэлийн тусгай судалгаагаар тогтоосон.

  • Машин жолоодох, тоног төхөөрөмж ажилуулах чадварт Зеротекс нөлөөлөхгүй.
  • Гаж нөлөө

Орлистатын үзүүлэх гаж нөлөөний дийлэнх нь ходоод гэдэсний тогтолцооны гаж нөлөө байдаг. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх явцад гаж нөлөөний илрэл багасдаг. Илрэх гаж нөлөөг эрхтэн системийн тогтолцоо болон давтамжаар нь жагсаан үзүүллээ. Илрэх давтамжийг дараах байдлаар ангилсан. Үүнд: элбэг тохиолдох (1≥/10), олон тохиолдох (≥1/100– < 1/10), цөөн тохиолдох (≥ 1/1000- < 1/100), ховор тохиолдох (≥1/10,000 - <1/1,000) болон маш ховор тохиолдох (<1/10,000) гаж нөлөө.

  • Тун хэтрэлт

Орлистатыг хэвийн жинтэй болон таргалалттай хүмүүст 800 мг-н нэг удаагийн тунгаар болон 400 мг хүртэл тунгаар өдөрт гурван удаа 15 хоногийн турш хэрэглэсэн судалгаагаар сөрөг нөлөө илрээгүй.  Үүнээс гадна бэлдмэлийг таргалалттай өвчтөнд 240 мг тунгаар 6 сарын турш хэрэглэсэн байна. Орлистатын тунг хэтрүүлсэн талаар мэдээллийн ихэнх нь зах зээлд гаргасны дараа мэдээлэгдсэн ба тунг хэтрүүлэхэд гаж нөлөө илрээгүй эсвэл зөвлөмж болгосон тунгаар хэрэглэхэд илэрдэгийн адил гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдсэн байна. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд өвчтөнг 24 цагийн турш хяналтанд байлгана.  Хүн оролцуулсан болон амьтан дээр хийсэн судалгаагаар орлистатын липаз ферментийг хориглох шинж чанар дээр үндэслэсэн системийн үйлдэл нь түргэн эргэдэг байх ёстой.

  • Хадгалалт

25ºC-с бага температурт хадгална.

Захиалах

Санал илгээх