Годекс - Элэгний эрүүл энхийн төлөө

100,000

Найрлага

1 капсулд агуулагдах хэмжээ:

Идэвхитэй нэгдлүүд

  • Карнитин оротат 150 мг (73.8 мг орот хүчил, 76.2 мг карнитин)
  • Элэгний хоргүйжүүлсэн экстракт   12.5 мг
  • Аденин гидрохлорид 2.5 мг
  • Пиридоксин гидрохлорид 25 мг
  • Рибофлавлин 0.5 мг
  • Цианокобаламин 0.125 мкг
  • Бифенил диметил дикарбоксилат 25 мг

Эмийн хэлбэр : Хатуу желатинин бүрхүүлтэй

Фармакологийн үйлдэл

  1. Олон төрлийн элэгний эмгэгүүдийн үед элэгний трансамназа SGPT (АЛАТ)  ихсэлтийг хэвийн болгох
  2. Элэгний цочмог янз бүрийн эмгэгүүдийн үед хэрэглэх ба эмчилгээний үед эмчилгээний үйлдэл маш хурдан хугацаанд илэрнэ.
  3. Эмийг хэрэглэхээ зогсоосны дараа эргэж трансамназа SGPT (АЛАТ) ихсэх шинж илрээгүй
  4. Удаан хугацааны эмчилгээний дараа ямар нэгэн хортой нөлөө илрээгүй
  5. Дотрын эмчилгээнд хэрэглэдэг бусад эмүүдтэй онцгойлсон эмийн харилцан үйлчлэл тогтоогдоогүй.

Хэрэглэх заалт

Элэгний трансаминаза (SGPT ) ихэсдэг элэгний эмгэгүүд

  • Цочмог ба цочмогдуу  болон архаг гепатит
  • Элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант)
  • Элэгний цирроз
  • Элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан
  • Эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого
  • Вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед элэг дэмжих эмчилгээ (Сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа үед)

Тун ба хэрэглэх арга

  • Насанд хүрэгчид:  1 удаад 2 капсулыг өдөрт 2-3 удаа хоолны дараа ууна.
  • Эмч өвчтний нас болон эмнэлзүйн байдлаас хамааран тунг өөрчилж болно.  

Хориглох заалт

Эмийн найрлага дахь идэвхитэй болон идэвхигүй найрлагуудын аль нэгэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

Онцгой анхааруулга ба болгоомжлол

Доорх өвчтнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.

  1. Элэгний архаг үрэвслийн хүндрэлийн шат
  2. Элэгний хатуурлын хүндрэлийн шат

Энэ эмийн эмчилгээний үеэр найрлагадаа олон төрлийн B витамин агуулсан бэлдмэл хэрэглэхийг зөвөлдөггүй.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ

Годексийг жирэмсэн болон хөхүүл үед онцгой шаардлагатай гэж үзсэн үед хэрэглэж болно. Хэрэглэхийн өмнө эмчилгээний үр нөлөө болон гарч болох эрсдлийн талаар эмчтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй.

Эмийн гаж урвалууд

  1. Ховор тохиолдолд арьсан дээр тууралт гарах ба хэрэв тууралт гарсан бол нийтлэг гистамины эсрэг эмийг хэрэглэнэ.
  2. Хүндэрсэн үед зарим тохиолдолд завсарлагаат хэлбэрийн шарлалт илрэх ба энэ үед эмчилгээг зогсоож шарлалтын эсрэг нэмэлт эмчилгээ хийнэ.
  3. Ховор тохиолдолд дотор муухайрах, ходоод орчимд эвгүй оргих мэдрэмж төрж болзошгүй.
  4. Ховор тохиолдолд арьс загатнах, тууралт гарах шинж тэмдэг илрэх ба эмчилгээг зогсоож эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ. Энэ эмтэй холбоотой өөр гаж урвал илэрвэл эмчдээ хандаарай.

Тун хэтрүүлэлт

Шинж тэмдэг : дотор муухайрах, бөөлжих, суулгах

Хэрвээ тун хэтэрсэн шинж тэмдэг илэрвэл дэмжих эмчилгээ эхлэх хэрэгтэй : ходоод угаах, идэвхижүүлсэн нүүрс уулгах, осмосжилт ихтэй туулгах эм хэрэглэх

Эмийн харилцан үйлчэл

Годекс нь бусад эмтэй харилцан үйлчлэл бүрэн мэдээлэгдээгүй.

Хадгалалт

30°доош хэмд хуурай сэрүүн газар нарны гэрлээс хол хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хадгалалтын хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар хадгална.

Савалгаан дээр заасан хадгалах хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.

Савлагаа: Хайрцгандаа 10 блистер, 10 капсул/ блистер. Шошгон дээрхи хугацаа дууссан байвал хэрэглэхгүй.

Захиалах

Санал илгээх