Өмнөх
Previous Product Image

Митолан 10мл №20, хөвмөл – Daewoong Pharma

21,000
Дараах

Ремист 100мг №500, шахмал – Hawon Pharma

235,000
Next Product Image

Пандуал №100, шахмал - Hawon Pharma

40,800

Пандуал №100, шахмал – Hawon Pharma

40,800

Нойр булчирхайн үрэвсэл, ходоод гэдэс, элэг цөсний үрэвсэл, ходоод, гэдэс, цөсний хүүдийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь мэс заслын аргаар авсан үед хоолны шингэц алдагдах, гэдэс дүүрэх, цанхайх, гүйлгэх, хоолны дуршил буурах үед, ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол идсэн үед хоолны шингэц сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.

 

*Ширхгийн үнэ: 408₮. Та ширхгээр худалдаж авах бол манай сүлжээ эмийн сангуудаас өөрт ойрхон салбарыг сонгон үйлчлүүлнэ үү. Салбарын байршлуудыг ЭНД дарж харна уу.

Ангилал: Үйлдвэрлэгч:

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Нойр булчирхайн үрэвсэл, ходоод гэдэс, элэг цөсний үрэвслийн үед
  • Ходоод, гэдэс, цөсний хүүдийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь мэс заслын аргаар авсан үед хоолны шингэц алдагдах, гэдэс дүүрэх, цанхайх, гүйлгэх, хоолны дуршил буурах үед
  • Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол идсэн үед хоолны шингэц сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

  • Симетикон – 84.433 мг
  • Липаза – 2800ЕД
  • Амилаза – 960 ЕД
  • Протеза – 28000 ЕД

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Тухайн эмийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн өвчтөн хэрэглэхгүй
  • 8-аас доош насны хүүхэд хэрэглэхгүй
  • Ходоодны цочмог шархлаатай өвчтөн хэрэглэхгүй
  • Жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй

Гаж нөлөө

  • Суулгах буюу ходоод гэдэс түр зуур цардайх шинж илэрч болзошгүй.
  • Тухайн эмийг хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан нь мэдээлэгдсэн (найтаах, нулимс гоожих тууралт гарах г.м)

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Нойр булчирхайн хөнгөн шатны үрэвсэл, хоолны шингэц муудсан хүн 14 хоног өдөрт 3 удаа буюу өглөө, өдөр, орой хооллож байхдаа болон хоолны дараа ууж хэрэглэнэ.
  • Түүнээс хойш зөвхөн хүнд хоол идсэн үедээ ууж хэрэглэнэ. /Нойр булчирхайн үрэвсэл эргээд амархан сэдрэх эрсдэлтэй тул хоолны дэглэм барих нь зөв/

     Эмчийн хяналтад зөвлөх тун

  • Насанд хүрэгсэд болон 14с дээш насны хүүхэд 1-2 шахмалаар өдөрт 3 удаа
  • 8-14 настай хүүхэд 1 шахмалаар өдөрт 3 удаа хооллох үед болон хоолны дараа ууна.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгааны температурт хадгална

 

САВЛАГАА

  • Шахмал, 100 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Brand

Hawon Pharma

Жортой эсэх

Жоргүй

Хэлбэр

Шахмал

Reviews

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Be the first to review “Пандуал №100, шахмал – Hawon Pharma”

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. * Заавал бөглөх хэсэг

Санал болгох

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих
Зууннаст эмийн сан

Хөнгөлөлт &
урамшууллын мэдээлэл

Та имэйл хаягаа бүртгүүлээд шинэ бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай. .