Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Ходоодны хүчил ихсэх (ходоодны үрэвсэл, 12 хуруу гэдэс ба ходоодны шарх, шархлаа)
- Ходоод халуу оргих, цанхайх
- Хоолны шингэц муудах, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хүчиллэг зүйлээр гулгих ба гэдэс дүүрэх үед хэрэглэнэ.
- Үрэвслийн эсрэг стеройд бус эм удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд ходоод хамгаалах зорилгоор хамт ууна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Идэвхтэй бодис:
- Хөнгөн цагааны гидроксид ……………………………1515,2 мг
- (Хөнгөн цагааны гидроксид 306мг)
- Магнийн гидроксид хуурай нунтаг………………..400,2 мг
- Семитикон 30% эмульс……………………………….133,3 мг
- (Семитикон 40 мг)
- Идэвхгүй хольц: гидроксипрофил метилцеллулоз 2208, каррагеенан, микрокристаллин целлулоз, содын карбокси метил целлулоз, Д сорбитол 70%, артифициал кремь менте флавор, артифицал лемон
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- 3 сар хүртэлх нярайд болон онцын шаардлагагүй бол 1 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй.
Уг эмийг дараах өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний дутагдалтай өвчтөн
- Бусад эм хэрэглэж буй өвчтөн
- Шошгон дээрх тун ба зааврыг дагаж хэрэглэнэ. Өвчин 2 долоо хоногийн дараа эдгэхгүй бол хэрэглэхээ зогсоож эмч буюу эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. 24 цагийн дотор 120 мл-ээс илүүг эмчийн зөвлөмжгүйгээр хэрэглэж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Уг эм жирэмсэн ба хөхүүл үед аюулгүй хэмээн тооцогддог боловч хэт удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд 10-20 мл–ийг өдөрт 3-4 удаа хоолны хооронд ба унтахын өмнө хэрэглэнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Хөвмөл, 20 ширхэг