Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Дараах өвчнүүдийн үед үрэвслийг намдаахад туслана.
- Зулгаралттай архаг гингивит (буйл эмгэгшин салст нь гуужих)
- Гингивит (буйлны үрэвсэл)
- Шархлаа буюу амны салстын үрэвсэл (шархлаа)
- Хүнд хэлбэрийн стоматит (амны хөндийн үрэвсэл)
- Глоссит (хэлний үрэвсэл)
Мөн эдгээр үрэвсэл нь шархтай хавсарсан үед тус тус хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
- Тосон түрхэц нь үргэлж нойтон бөгөөд хөдөлгөөнтэй байдаг амны хөндийн шарханд хэрэглэхэд зохимжтой байхаар тусгайлан бүтэцлэгдсэн.
- Үрэвслийн хэсгийг цочролоос хамгаалснаар шархны өвдөлтийг намдаана.
- Харьцангуй аюулгүй найрлага агуулсан учир эмийг залгих тохиолдол гарсан ч бие организмд гаж нөлөө үзүүлэхгүй.
- Амны хөндийн үрэвсэлд үрэвслийн эсрэг үйлдлийг хурдан хугацаанд үзүүлнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- 1г түрхлэгт 1мг триамцинолон ацетонид агуулагдана.
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Нүдний өвчний үед хэрэглэж болохгүй.
- Бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд юм идэж болохгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Буйлны үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэлний үрэвслийн эмчилгээнд өдөрт хэд хэдэн удаа хүрэлцэхүйц хэмжээгээр түрхэнэ.
- Амны хөндийн үрэвсэл эмчлэгч тосон түрхлэгийг хэрэглэхдээ цэвэрхэн хөвөнтэй мод ашиглан түрхэнэ. Хоолны дараа болон унтахын өмнө хэрэглэвэл үрэвслийн хэсэг дэх хамгаалалтын бүрхүүл хадгалагдан эмийн үйлдэл нь удаан үйлчилнэ.
- Өдөрт нэгээс дээш удаа шарханд тохирох хэмжээгээр түрхэнэ. Тунг таны нас болон шинж тэмдгээс хамаарч тохируулна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Чийгшил багатай, хуурай орчинд битүү саванд, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Агаарт хурдан хатдаг тул сайн таглаарай.
ЖОРГҮЙ ОЛГОНО
САВЛАГАА
- Тосон түрхлэг, 1 ширхэг