Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Гепатитын болон амьсгалын замын өвчний вирусын халдвар буюу нянгийн халдварын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Лейкопенийн 1 ба 2-р зэргийн үеийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Хорт бодисын нөлөөгөөр чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдсаны улмаас үүсэх лейкопенигээс сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ.
- Эсрэг биеийн үүсэлт дутмагшсан үед дархлаа дэмжих зорилгоор хэрэглэнэ.
- Ясны чөмөгний дархлалыг дэмжих зорилгоор хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Гарган авсан эх үүсвэр: Бод малын сэрээ булчирхайгаас бэлдсэн полипептид фракцын комплекс.
Фармакологийн үйлдэл:
- Бие махбодын дархлалын чадварыг идэвхжүүлнэ
- Т ба В лимфоцитын тэнцвэр хадгалагдах нөхцөлийг бүрдүүлнэ
- Эсийн дархлалын чадварыг идэвхжүүлнэ
- Эс залгиурын чадварыг сайжруулна
- Лимфоид эд, цусны эс, чөмөгний нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Тимомодулин 80мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Уг бэлдмэлд буюу сэрээ булчирхайн бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
- Уг эмэнд анафилаксийн шок илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд: 1 ширхгээр өдөрт 2 удаа ууна.
- Хүүхэд: 1 ширхгээр өдөрт 1 удаа ууна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Зөөлөн капсул, 60 ширхэг