Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Ходоод дурандах шинжилгээний үед ходоод гэдсэн доторх хий хөөсийг арилгана.
- Хэвлийн рентген шинжилгээний үед ходоод гэдсэнд байгаа илүүдэл хийг багасгана.
- Гэдэс дүүрснээс буюу даралтаас үүссэн мэдрэмжийн шинж тэмдгүүд болох ходоод гэдэсний зам эвгүйцэхийг бууруулна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Уг бэлдмэлийн найрлагад натри бензоат агуулагддаг тул арьс болон нүдний салст бүрхэвчийг бага зэрэг цочроож болзошгүй.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Хөвмөл, 60ширхэг