Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Элэгний трансаминаза (SGPT) ихэсдэг элэгний эмгэгийн үед хэрэглэнэ. Үүнд:
- Цочмог ба цочмогдуу болон архаг гепатит
- Элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант)
- Элэгний цирроз
- Элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан
- Эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого
- Вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед элэг дэмжих эмчилгээ (Сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа үед)
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Фармакологийн үйлдэл
- Олон төрлийн элэгний эмгэгүүдийн үед элэгний трансамназа SGPT (АЛАТ) ихсэлтийг хэвийн болгох
- Элэгний цочмог янз бүрийн эмгэгүүдийн үед хэрэглэх ба эмчилгээний үед эмчилгээний үйлдэл маш хурдан хугацаанд илэрнэ.
- Эмийг хэрэглэхээ зогсоосны дараа эргэж трансамназа SGPT (АЛАТ) ихсэх шинж илрээгүй
- Удаан хугацааны эмчилгээний дараа ямар нэгэн хортой нөлөө илрээгүй
- Дотрын эмчилгээнд хэрэглэдэг бусад эмүүдтэй онцгойлсон эмийн харилцан үйлчлэл тогтоогдоогүй.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
1 капсулд агуулагдах хэмжээ:
Идэвхтэй нэгдлүүд
- Карнитин оротат 150 мг (73.8 мг орот хүчил, 76.2 мг карнитин)
- Элэгний хоргүйжүүлсэн экстракт 12.5 мг
- Аденин гидрохлорид 2.5 мг
- Пиридоксин гидрохлорид 25 мг
- Рибофлавлин 0.5 мг
- Цианокобаламин 0.125 мкг
- Бифенил диметил дикарбоксилат 25 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
Доорх өвчтнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.
- Элэгний архаг үрэвслийн хүндрэлийн шат
- Элэгний хатуурлын хүндрэлийн шат
- Энэ эмийн эмчилгээний үеэр найрлагадаа олон төрлийн B витамин агуулсан бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Эмийн найрлага дахь идэвхтэй болон идэвхгүй найрлагуудын аль нэгэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Онцгой анхааруулга ба болгоомжлол
Доорх өвчтнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.
- Элэгний архаг үрэвслийн хүндрэлийн шат
- Элэгний хатуурлын хүндрэлийн шат
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ
- Годексийг жирэмсэн болон хөхүүл үед онцгой шаардлагатай гэж үзсэн үед хэрэглэж болно. Хэрэглэхийн өмнө эмчилгээний үр нөлөө болон гарч болох эрсдэлийн талаар эмчтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй.
Эмийн гаж урвалууд
- Ховор тохиолдолд арьсан дээр тууралт гарах ба хэрэв тууралт гарсан бол нийтлэг гистамины эсрэг эмийг хэрэглэнэ.
- Хүндэрсэн үед зарим тохиолдолд завсарлагаат хэлбэрийн шарлалт илрэх ба энэ үед эмчилгээг зогсоож шарлалтын эсрэг нэмэлт эмчилгээ хийнэ.
- Ховор тохиолдолд дотор муухайрах, ходоод орчимд эвгүй оргих мэдрэмж төрж болзошгүй.
- Ховор тохиолдолд арьс загатнах, тууралт гарах шинж тэмдэг илрэх ба эмчилгээг зогсоож эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ. Энэ эмтэй холбоотой өөр гаж урвал илэрвэл эмчдээ хандаарай.
Тун хэтрүүлэлт
- Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Хэрвээ тун хэтэрсэн шинж тэмдэг илэрвэл дэмжих эмчилгээ эхлэх хэрэгтэй: ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс уулгах, осмосжилт ихтэй туулгах эм хэрэглэх
Эмийн харилцан үйлчэл
- Годекс нь бусад эмтэй харилцан үйлчлэл бүрэн мэдээлэгдээгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд: 1 удаад 2 капсулыг өдөрт 2-3 удаа хоолны дараа ууна.
- Эмч өвчтөний нас болон эмнэлзүйн байдлаас хамааран тунг өөрчилж болно.
- Алат, Асат-н хэмжээг түгжих, элэгний өөхлөлтийг хайлуулах бол дор хаяж 2-3 сар тасралтгүй ууж хэрэглэнэ.
- Эрчимтэй эмчилгээний тун өдөрт 6ш буюу өглөө 2, өдөр 2, орой 2 гэж ууна
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- 30°доош хэмд хуурай сэрүүн газар нарны гэрлээс хол, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
- Хадгалалтын хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар хадгална.
- Савлагаан дээр заасан хадгалах хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
САВЛАГАА
- Зөөлөн капсул, 100 ширхэг