Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Пиелонефрит, цистит, уретрит, арьс, зөөлөн эдийн халдварууд, фарингит, тонзиллитын эмчилгээнд хэрэглэнэ.
- Streptococcus, Staphilococcus болон олон бичил биетнээр үүсгэгдсэн халдвар,
- Чих, хамар ба хоолойн халдвар
- Уушги ба амьсгалын доод замын халдвар
- Бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн шээсний замын халдварын үед мөн хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Цефадроксил 500мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай өвчтөн
- Лидокайнаар найруулсан булчинд тарих бэлдмэлийг 30 сараас доош насны хүүхдэд хийхгүй
- Лидокайны харшилтай хүнд хийхгүй
- Пенициллин ба бетта лактамын антибиотикт хэт мэдрэгшлийн урвал өгч байсан өвчтөнд хийхгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- 500мгХ2удаа
- Бэлдмэлийг хоолны дараа усаар даруулж ууна. /5-7 хоног/
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Капсул, 100 ширхэг