Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Уураг, нүүрс усны бодисын солилцоо идэвхтэй явагдаж, биед хуримтлагдах хортой бодисын үйлчилгээнээс хамгаалж, чөлөөт радикалыг саармагжуулж, антиоксидант үйлдэл үзүүлж хөгшрөлтийн процессыг удаашруулна.
- Биеийн дархлалын системийг идэвхжүүлж, аливаа шархны эдгэрэлтийг түргэсгэн хоолны дуршлыг сайжруулна.
- Биед төмөр шимэгдэх нөхцөлийг бүрдүүлж, ясны бэхжилтэд нөлөөлж, шүд эрүүл байлгах нөлөөтэй.
- Цус багадалтаас сэргийлж, цусны эргэлтийг дэмжиж, судасны ханыг бэхжүүлнэ.
- Нүдний болор цайхаас сэргийлнэ.
- Олон төрлийн нянг устгаж, вирусний өсөлтийг саатуулна.
- С витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд антибиотикоос илүү сайн нөлөөтэй бөгөөд хоргүй болно.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
- Витамин С, Е, В2 агуулсан
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
1 шахмалд:
- Витамин С-87,5 мг
- Витамин Е-0,35 мг
- Витамин В2-0,1 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Тухайн бэлдмэлд эсвэл түүний найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Гипероксалури, талассеми-тэй өвчтөн хэрэглэхгүй.
- Тулай, цистинури–тэй өвчтөн хэрэглэхгүй.
- Глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн дутагдалтай өвчтөнд гемолиз үүсэх учир хэрэглэхгүй.
- Бөөрөнд оксалатын чулуутай үед өдөрт 1г-аас өөр тун шаардлагатай.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 100 ширхэг