Өмнөх
Previous Product Image

Газ Кү 10мл №60, хөвмөл – Genuone Sciences Inc

86,400
Дараах

Пандуал №100, шахмал – Hawon Pharma

62,000
Next Product Image

Митолан 10мл №20, хөвмөл - Daewoong Pharma

22,000

Митолан 10мл №20, хөвмөл – Daewoong Pharma

22,000

Ходоодны хүчил ихсэх (ходоодны үрэвсэл, 12 хуруу гэдэс ба ходоодны шарх, шархлаа), ходоод халуу оргих, цанхайх, хоолны шингэц муудах, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хүчиллэг зүйлээр гулгих ба гэдэс дүүрэх үед хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг стеройд бус эм удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд ходоод хамгаалах зорилгоор хамт ууна.

*Ширхгийн үнэ: 1,050₮. Та ширхгээр худалдаж авах бол манай сүлжээ эмийн сангуудаас өөрт ойрхон салбарыг сонгон үйлчлүүлнэ үү. Салбарын байршлуудыг ЭНД дарж харна уу.

Ангилал: Үйлдвэрлэгч:

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Ходоодны хүчил ихсэх (ходоодны үрэвсэл, 12 хуруу гэдэс ба ходоодны шарх, шархлаа)
  • Ходоод халуу оргих, цанхайх
  • Хоолны шингэц муудах, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хүчиллэг зүйлээр гулгих ба гэдэс дүүрэх үед хэрэглэнэ.
  • Үрэвслийн эсрэг стеройд бус эм удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд ходоод хамгаалах зорилгоор хамт ууна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Идэвхтэй бодис:

  • Хөнгөн цагааны гидроксид ……………………………1515,2 мг
  • (Хөнгөн цагааны гидроксид 306мг)
  • Магнийн гидроксид хуурай нунтаг………………..400,2 мг
  • Семитикон 30% эмульс……………………………….133,3 мг
  • (Семитикон 40 мг)
  • Идэвхгүй хольц: гидроксипрофил метилцеллулоз 2208, каррагеенан, микрокристаллин целлулоз, содын карбокси метил целлулоз, Д сорбитол 70%, артифициал кремь менте флавор, артифицал лемон

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • 3 сар хүртэлх нярайд болон онцын шаардлагагүй бол 1 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй.

 

Уг эмийг дараах өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.

  • Бөөрний дутагдалтай өвчтөн
  • Бусад эм хэрэглэж буй өвчтөн
  • Шошгон дээрх тун ба зааврыг дагаж хэрэглэнэ. Өвчин 2 долоо хоногийн дараа эдгэхгүй бол хэрэглэхээ зогсоож эмч буюу эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. 24 цагийн дотор 120 мл-ээс илүүг эмчийн зөвлөмжгүйгээр хэрэглэж болохгүй.

Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Уг эм жирэмсэн ба хөхүүл үед аюулгүй хэмээн тооцогддог боловч хэт удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

  

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Насанд хүрэгсэд 10-20 мл–ийг өдөрт 3-4 удаа хоолны хооронд ба унтахын өмнө хэрэглэнэ.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгааны температурт хадгална

 

САВЛАГАА

  • Хөвмөл, 20 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Brand

Daewoong Pharma

Жортой эсэх

Жоргүй

Хэлбэр

Хөвмөл

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих
Зууннаст эмийн сан

Хөнгөлөлт &
урамшууллын мэдээлэл

Та имэйл хаягаа бүртгүүлээд шинэ бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай. .