Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Цөсний хүүдий болон цөсний сувгийн эмгэгийн үед ялангуяа цөсний ялгаралт дарангуйлагдсан тохиолдолд болон элэгний архаг өвчний үед хэрэглэнэ.
Хэрэглэх бусад заалтууд:
- Нарийн гэдэсний эмгэгийн үед хоол шингээх зорилгоор мөн хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Найрлага: Шахмал бүрд:
- Идэвхтэй үйлчлэгч бодис: Урсодехолийн хүчил ( USP24) 200 мг
Услах бодис:
- Корн старч (KP1998) 38 мг
- Карбоксиметилцеллюлёз (KP1998) 48 мг
- Гидроксипорпилцеллюлёз (KP1998) 12 мг
- Цахиурын ислийн ангидрид (KP1998) 2 мг
- Магнийн стеарат (KP1998) 4 мг
- Лактоз (KP1998) 98 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Цөсний суваг бүрэн тагларсан өвчтөнд хэрэглэхгүй
- Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд 200мг тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Эмийн тунг өвчний шинж тэмдэг болон өвчтөний настай уялдуулан зохицуулж болно.
- Насанд хүрэгсэд орой унтахын өмнө буюу 21:00-22:00 цагийн хооронд 2 ширхгээр ууж хэрэглэж болно.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 100 ширхэг