Цэвэршилт бас Ясны Сийрэгжилт

2016 онд хийгдсэн Л.Үнэнцацрал нарын эрдэмтэн судлаачдын “УБ хотын цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа”-нд ясны сийрэгжилтийн нийт тохиолдлын 80% нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд, гэмтлийн бус гаралтай ясны хугарлын 50% нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тус тус тохиолддог гэжээ. Мөн тус судалгааны дүгнэлт болон ОУ-ын ач холбогдол бүхий бусад судалгааны үр дүнгээс үзэхэд цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны нягтралын алдагдал буюу сийрэгжилтэд эстроген дааврын бууралт, тамхидалт, олон хүүхэд төрүүлэх зэрэг нь хамгийн их нөлөөлдөг болохыг онцолсон байна. 

Ясны сийрэгжилт нь ясны нягтрал (микро-бүтэц)-ын алдагдал бөгөөд ясны хугарлын шалтгаан болж, ясны хэврэгшлийн шалтгаант хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Хэврэгшлийн шалтгаант хугарал нь ясыг хугалах хэмжээний хүч үйлчлээгүй байхад яс хугарахыг хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-с энэхүү хүчийг жишээ нь босож зогссон үеийн өндөртэй дүйцэх буюу түүнээс бага өндрөөс унах үед үүссэн хугарал гэж тодорхойлжээ. 

Нуруу, ташааны яс, дунд чөмөг, шуу, бага аарцгийн хэврэгшлийн хугарал нь ясны сийрэгжилттэй холбоотой ба эмчилгээ хийх заалт болдог. Ясны сийрэгжилтийн улмаас хугарал үүсэх эрсдэл нь анхны хугарлын дараа хамгийн өндөр байх ба аажмаар буурдаг. Өөрөөр хэлбэл тохиолдсон хугарлын дараа ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал үүсэх эрсдэл нь 2 жил дотроо хамгийн өндөр байдаг. Олон тооны хугарал үүссэн тохиолдолд давтан хугарлын эрсдэл илүү өндөр болдгийг Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэгийн Зөвлөмж 2021-д дурдсан бөгөөд амьдралын хэв маягийг зохистой болгох болон цэвэршилтийн даавар эмчилгээ зэргийн талаарх дараах зөвлөмжийг санал болгосон байна.

Амьдралын хэв маягийг зохистой болгох 

Яс хугарах эрсдэлтэй эсэхээс үл шалтгаалан цэвэршсэний дараах үед бүх насны эмэгтэйчүүд ясны эрүүл мэндэд ээлтэй амьдралын хэв маягт шилжих шаардлагатай. Эдгээрт: Кальци, Д амин дэмийг зохистой тунгаар хэрэглэх, өөрт тохирсон биеийн тамирын дасгал сонгож тогтмол хийдэг болох, тамхи татахыг зогсоох, согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэхгүй байх бөгөөд ясны эдэд хортой эм, эмчилгээнээс зайлсхийх зэргээр амьдралын хэв маягийг өөрчлөхийг чухалчилна. Идэвхтэй хөдөлгөөн, дасгалуудыг сонгохдоо биеийн тэнцвэр хадгалах чадварыг сайжруулдаг төрлийг сонгох, нойрсуулах тайвшруулах эмчилгээний тунг дахин хянах, суурьших хаягаар зохион байгуулагдах ясны хугарлын эрсдэлийг багасгахад чиглэсэн хөтөлбөр, холбооны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийг идэвхтэй хамруулахыг зорих хэрэгтэй. 

Цэвэршилтийн даавар эмчилгээ 

Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэгийн (IMS) удирдамжид цэвэршилтийн даавар эмчилгээг (ЦДЭ) 60 нас хүрээгүй, эсвэл цэвэршсэнээс хойш 10 жил болоогүй яс хугарах эрсдэлтэй эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд судалгаагаар ЦДЭ нь харьцангуй залуу эмэгтэйчүүдэд эмчилгээний ач холбогдол нь давуу талтай болохыг харуулсан байна.

Цэвэршилтийн даавар эмчилгээнд хэрэглэдэг олон төрлийн химийн болон ургамлын найрлагатай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байдаг хэдий ч байгалийн гаралтай, түүхий эдийн цэвэршилтийн зэрэг өндөр, үйлдвэрлэл, сав баглаа боодол, тээвэрлэлт, хадгалалтын ОУ-ын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь эмчилгээний үр дүн сайн гаж нөлөө, хоруу чанар багатай байгааг Герман болон Солонгос улсад хийгдсэн судалгааны үр дүнгүүд нотолж байна. Үүнд хар кохош болон сиймхий алтан цэгцүүхэй гэсэн үндсэн хоёр ургамлын хосолмол найрлага нь эмчилгээний өндөр ач холбогдолтой болохыг онцолжээ.

Б.НАРАНГЭРЭЛ

Эм зүйч, НЭМ-ийн магистр

Төстэй мэдээлэл

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих