Цусны доноруудын дархлааг дэмжихээр Витамин C 1000мг өгч эхэллээ

“Палома” ХХК,  Зууннаст эмийн сан нь “100 насалъя” аяныхаа хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлэглэж буй донорууддаа Солонгос улсын тэргүүлэгч үйлдвэрийн нэг болох Kwangdong үйлдвэрийн ВитаминС1000мг өгч эхэллээ.

Мөн Ковид цар тахал дахин ихсэж олныг хамрах эрсдэлтэй байгаа энэ үед тус төвд ажиллаж байгаа нийт албан хаагчдын дархлааг нь дэмжих зорилгоор ВитаминС1000мг бэлэглэсэн юм.

“Палома” ХХК, Зууннаст сүлжээ эмийн сангийн эмч төлөөлөгч Б.Буйдад:

Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олонтой хамтран цусаа бэлэглэж буй бүх донорууддаа ВитаминС1000мг өгч байгаадаа баяртай байна.

– Учир нь ВитаминС нь цус төлжилтийг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг төмрийн шимэгдэлтийг дэмждэг.

Судасны хана гэмтэж арьсан дор цус харваж, судасны хананы нэвчимхий чанар ихэсч, хагарамхай хэврэг болсон нь ВитаминС-н дутагдалтай шууд холбоотой бөгөөд нэмэлтээр хэрэглэснээр хананы нэвчимхий байдлыг багасгаж судасны уян хатан байдлыг хангадаг коллагены нийлэгжилтэд оролцдог.

– Судасны хатуурлын үүсэх шалтгааны үндэс нь ВитаминС-н дутагдал байдаг. гэх мэт донорууддаа ач тус ихтэй Витамин юм шүү.

ВитаминС дутагдахад жин түргэн нэмэгдэх, уур уцаартай болох хөлийн судас өргөсөх, цагаан мах гарах, арьс хуурайших, анхаарал сарних, нүүрний арьс үрчлээтэх, хараа муудах зэрэг анхны шинж тэмдгүүд илэрдэг байна.

Мөн тус төвийн бүх ажилтнуудад Дархлаажуулалтын ВитаминС-ээ бас өглөө. Цаашид тус төвтэй хамтарсан эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр төлөвлөж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга А.Амарзаяа:

Палома ХХК-н Зууннаст эмийн сангаас 100 насалъя гэсэн энэ сайхан аяныг нийт ард иргэдийнхээ дунд өрнүүлж байгаад хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Манай Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны доноруудын эрүүл мэндийг дэмжих, ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих дээр хамтран ажиллаж байна. Энэхүү хамт олон манай үйл ажиллагааг дэмжиж, доноруудыг маань дэмжиж дархлааг сэргээх, цус өгсний дараа цусны улаан эсийн үүсэлтийг дэмжих зорилгоор ВитаминС1000мг хандивлаж байгаад маш их талархлаа. Та бүхэн маань Палома компаниас зохион байгуулж байгаа “100” насалъя гэсэн аянд нэгдэж хамтран ажиллаарай гэж хүсье.

Бүтээгдэхүүн олдсонгүй!

Тусламж хэрэгтэй байна уу?

Шинээр нэмэгдсэн
Төстэй мэдээлэл

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих