Хүүхэд багаасаа эрүүл мэндийн боловсролтой байх нь эрүүл байх, эрүүл байхын үндэс суурийг ойлгож мэддэг зөв дадал зуршилтай иргэн болж хүмүүжихэд маш чухал нөлөөтэй. Манай хамт олон байнгын харилцаатай байдаг “Эрдэм Төв” асрамжийн газарт зочлон хүүхдүүддээ эрүүл мэндийн хичээл заан, бүтээгдэхүүнүүдээсээ бэлэглэн нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ.
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм.
Ижий минь намайг уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм.
Ижий минь намайг зовоогоод байхаар
Хаврын цас шиг хайлаад урсчихсан юм.
Ижий минь намайг эрхлээд байхаар
Өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм.