“Палома” ХХК, Зууннаст Эмийн Сангаас Гуравдугаар Төв Эмнэлэгт 500 ширхэг антибиотикийг хандивлалаа

Палома эм ханган нийлүүлэх компани нь түүхий эдийн цэвэршилт өндөртэй Олон улсын стандарт GMP шаардлагыг хангасан БНСУ-ын тэргүүлэгч үйлдвэрүүдийн эм, тариа, антибиотикийг оруулж ирдэг.

“Палома” ХХК,  Зууннаст эмийн сан нь хаврын улирлыг тохиолдуулан “100 насалъя” аяныг эхлүүлж байна.
“100 насалъя” аяны хүрээнд П.Н.Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт өвчтөнүүдэд хэрэглэх Цефотаксим буюу Сеонелксим, Цефтазидим буюу Унитидим гэсэн хоёр төрлийн 500 ширхэг антибиотикийг хандивлалаа.

Мөн эмч, сувилагч нарын хаврын дархлааг дэмжих зорилгоор бүх ажилчдад Солонгос улсын тэргүүлэгч үйлдвэрийн нэг болох Kwangdong үйлдвэрт үйлдвэрлэсэн Гэр бүлийн хэрэглээ болох 240 ширхэгтэй ВитаминС 1000мг -г бэлэглэсэн юм.

“Палома” ХХК, Зууннаст сүлжээ эмийн сангийн гүйцэтгэх захирал Ц.Оюунтунгалаг:

Манай Монголын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67, эмэгтэйчүүдийнх 76 байгаа нь маш харамсалтай тоо баримт юм. Ийм учраас бид “100 насалъя” аяныг эхлүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд Чанартай эм, тариаг хэрэгцээтэй газруудад нь хүртээмжтэйгээр нийлүүлэх, шаардлагтай гэж үзсэн эрүүл мэндийн байгууллагуудад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивлах, мөн иргэддээ эрүүл мэндийн боловсрол, мэдээ мэдээллийг аль болох хүртээмжтэйгээр хүргэх гэх мэт олон арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа.

Гэхдээ манай байгууллага ганцаараа энэхүү аяныг зохион байгуулахаас илүү олон байгууллагуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна. Бусад байгууллагууд маань иргэдийнхээ сайн сайхны төлөө энэхүү аянд нэгдэхийг уриалмаар байна. Баярлалаа

Улсын гуравдугаар эмнэлгийн мэс заслын эмч Ж.Буянбаатар:

Зууннаст эмийн сан болон “Палома” ХХК-д талархал илэрхийлье.

Манайх  гуравдугаар шатлалын эмнэлэг учраас дүүргүүдийн болон аймгуудын хамгийн хүндэрсэн өвчтөнүүд ирдэг. Идээт халдварууд хамгийн их эмчлэгддэг бөгөөд энэ идээт халдваруудад сайн чанарын антибиотикийг хэрэглэх нь зүй ёсны асуудал. Антибиотикийг зөв хэрэглэвэл маш хэрэгтэй зүйл. Мэдээж буруу хэрэглэвэл антибиотик бол хор. Тийм учраас өвчтөнүүдэд маань хэрэгтэй эм, тариаг хандивласанд маш их баяртай байна.

Мөн хаврын саруудад эмнэлгийн ажилчид маань маш хүнд нөхцөлд ажилладаг. Энэ хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч нарт болон арын албыг нь хариуцаж байдаг Гэр бүлд нь хүртэл Витаминжуулалтыг өгсөнд их талархаж байна. Нийт ажилчид маань гэр бүлээрээ хэрэглэх витаминтай боллоо.

ВитаминС1000мг ач тус:

  • Уураг, нүүрс усны бодисын солилцоо идэвхтэй явагдаж, биед хуримтлагдах хортой бодисын үйлчилгээнээс хамгаална.
  • Чөлөөт радикалыг саармагжуулж, антиоксидант үйлдэл үзүүлж хөгшрөлтийн процессыг удаашруулна.
  • Цус багадалтаас сэргийлж, цусны эргэлтийг дэмжиж, судасны ханыг бэхжүүлнэ.
  • Нүдний болор цайхаас сэргийлнэ.
  • Олон төрлийн нянг устгаж, вирусний өсөлтийг саатуулна.
  • С витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд антибиотикоос илүү сайн нөлөөтэй бөгөөд хоргүй болно.

Бүтээгдэхүүн олдсонгүй!

Төстэй мэдээлэл

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих