Цочмог ба цочмогдуу болон архаг гепатит, элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант), элэгний цирроз, элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан, эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого, вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед болон элэг дэмжих эмчилгээний үед (сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа хүн) хэрэглэнэ.
Юнггаксан нь платикодоны үндэс, сенега зэрэг байгалийн гаралтай бодисуудаар гол найрлагаа бүрдүүлэх бөгөөд мөгөөрсөн хоолой дахь салстын ялгаралтыг нэмэгдүүлэн сормууслаг эдийн хөдөлгөөнийг идэвхжүүлж цэрийг гадагшлуулан ханиалга намдааж, үрэвслийг дарах үйлдэл үзүүлнэ.
Ийм шинж тэмдэг илэрдэг хүн улаан хоолойн хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг тухай та сонсож байсан уу?
Цээж хорсох зовуурь нь ходоодны хүчил ихсэж, ходоодонд орсон хоол зөв шингэж чадахгүйн улмаас буцаж гулгин гашуун шингэн улаан хоолой болон, амны залгиур хэсэгт мэдэгдэхийг хэлдэг.
2016 онд хийгдсэн Л.Үнэнцацрал нарын эрдэмтэн судлаачдын “УБ хотын цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа”-нд ясны сийрэгжилтийн нийт тохиолдлын 80% нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд, гэмтлийн бус гаралтай ясны хугарлын 50% нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тус тус тохиолддог гэжээ.