Дараах

Юнггаксан 25гр №1, нунтаг – Boryung Pharma

15,630
Next Product Image

Юнггаксан күүл тоортой №18, мөхлөг - Boryung Pharma

32,220

Юнггаксан күүл тоортой №18, мөхлөг – Boryung Pharma

32,220

Ханиалгах, цэр гадагшлахгүй байх, залгиур ба төвөнх [хоолой] үрэвссэнээс хоолой сөөх, өвдөх, хавдах, дисфоригийн үед хэрэглэнэ. Юнггаксан күүл гранулын идэвхтэй найрлага нь платикодоны үндэс, сенега, ликориц, априкот кернел, хүн орхоодой, гамбир зэрэг 6 төрлийн ургамлыг тоорын амтаар баяжуулсан. Мөгөөрсөн хоолой дахь салстын ялгаралтыг нэмэгдүүлэн сормууслаг эдийн хөдөлгөөнийг идэвхжүүлж ханиалга намдаах, цэр ховхлох үйлчилгээ үзүүлнэ.

 

*Ширхгийн үнэ: 1,716₮. Та ширхгээр худалдаж авах бол манай сүлжээ эмийн сангуудаас өөрт ойрхон салбарыг сонгон үйлчлүүлнэ үү. Салбарын байршлуудыг ЭНД дарж харна уу.

Ангилал: , Үйлдвэрлэгч:

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Ханиалгах, цэр гадагшлахгүй байх, залгиур ба төвөнх [хоолой] үрэвссэнээс хоолой сөөх, өвдөх, хавдах, дисфоригийн үед хэрэглэнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Юнггаксан күүл гранулын идэвхтэй найрлага нь платикодоны үндэс, сенега, ликориц, априкот кернел, хүн орхоодой, гамбир зэрэг 6 төрлийн ургамлыг тоорын амтаар баяжуулсан. Мөгөөрсөн хоолой дахь салстын ялгаралтыг нэмэгдүүлэн сормууслаг эдийн хөдөлгөөнийг идэвхжүүлж ханиалга намдаах, цэр ховхлох үйлчилгээ үзүүлнэ.

Усгүйгээр хэрэглэх ёстойг анхаарна уу.

Ерөнхий шинж байдал   

Тоорын амттай: Өвөрмөц анхилуун үнэртэй, чихэрлэг исгэлэн тааламжтай амттай, цайвар-улаан өнгийн гранул хэлбэртэй.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Идэвхтэй найрлага: Платикодоны үндэсний нунтаг (КНР) 14,0мг, Сенегагийн нунтаг  (КНР) 0,7мг, Ликорицын нунтаг (КНР) 17,0мг, Априкот кернелийн нунтаг (Үйлдвэрлэгчийн) 2,5мг, Хүн орхоодойн нунтаг (КНР) 14,0мг, Гамбир (КР) 1,4мг, Носкапин (КР) 5,0мг, Туслах бодис (Давирхайн- будагч бодис): Улаан №40, Бусад нэмэлтүүд: Төмсний старч, магний алюминометасилакат, моносодиум фумарат, L-ментол, эритритол, Амт оруулагч (Тоорын эссенц В80633)

ОНЦЛОГ ШИНЖ

  1. Ханиалга намдаах болон цэр ховхлох давхар үйлдэлтэй, опийн бус ханиалга намдаагчийг агуулсан ургамлын гаралтай бэлдмэл.
  2. Усгүйгээр хэрэглэсний дараа гранул нь шүлсэнд хялбархан уусдаг. Энэ нь бас ходоод гэдэсний замаар дамжин өнгөрөхдөө хоолойд үр нөлөөгөө шууд үзүүлж байдаг.
  3. Бие махбодын өөрийгөө цэвэршүүлэх чадварыг (цэр ховхлох, нянгийн гаралтай үрэвслийн шингэнийг гадагшлуулах) сайжруулан, таагүй шинж тэмдгүүд болон үрэвслийг багасгана.
  4. Авсаархан, авч явахад хялбар нэг удаагийн хэрэглээгээр савлагдсан. Сэнгэнэсэн мэдрэмж төрүүлэх тоорын амт нь сэтгэл сэргээнэ.
  5. Фармакологийн зөөлөн үйлдэлтэй учир гаж нөлөө багатай, удаан хугацаагаар хэрэглэхэд дасал үүсэх нь бага.

 

АНХААРУУЛГА

Дараах хүмүүс энэ эмийг хэрэглэж болохгүй.

  1. Жирэмсэн эмэгтэй, жирэмсэн байх магадлалтай эмэгтэй
  2. Энэ бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгийн аль нэг найрлагад нь хэт мэдрэгшилтэй эсвэл тийм өгүүлэмжтэй бол
  3. MAO фермент саатуулагчийг (сэтгэл гутралын эсрэг бэлдмэл, солиорлын эсрэг бэлдмэлүүд, солиорлын ерөндөг, паркинсоны бэлдмэлүүд гэх мэт) хэрэглэж байгаа эсвэл энэ төрлийн бэлдмэлийг хэрэглэж дуусаад 2 долоо хоноогүй байгаа бол
  4. 3 нас хүрээгүй хүүхдүүд
  5. Тус бүтээгдэхүүн нь лактоз агуулдаг учир удамшлын гаралтай галактозын тэсвэргүй буюу лап-лактозын өөрчлөлттэй болон гликоз- галактозын шимэгдэлтийн дутагдалтай  бол

Дараах бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй.

  • Бусад төрлийн ханиалга намдаах бэлдмэлүүд [ханиадны] цэр ховхлох бэлдмэлүүд [цэр шингэлэх] гистамины эсрэг эм, тайвшруулах эм, спиртийн төрлийн ундаа гэх мэт

Хэрэглээтэй холбоотой бусад анхааруулга

  1. Хэрэглэх арга болон хэрэглэх хэмжээг сайтар баримтална уу.
  2. Бага насны хүүхэд хэрэглэх тохиолдолд насанд хүрсэн хүний хараа хяналтан дор хэрэглэнэ.
  3. Энэ эмийг хэрэглэж байхдаа спиртийн төрлийн ундаа хэрэглэж болохгүй.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Насанд хүрэгсэд болон 15 ба түүнээс дээш насны хүүхэд: 1 уут тунгаар
  • 11-15 насны хүүхэд: 2/3 уут тунгаар, 7-11 насныхан: ½ уут тунгаар, 3-7 насныхан: 1/3 уут тунгаар хэрэглэнэ.
  • 3-аас доош насны хүүхэд хэрэглэхгүй.
  • Дээр заасан тохирох тунгаар өдөрт 3-6 удаа усгүй хэрэглэнэ.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Сайтар битүүмжлэн өрөөний хэмд хадгална (1-30°)
  • Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална уу.
  • Гэрлээс хол, битүү орчинд [тагийг сайтар таглаад] хуурай, сэрүүн газарт хадгална уу.
  • Буруу хэрэглээ үүсэхээс сэргийлэх мөн чанар байдлыг алдагдуулахгүйн үүднээс өөр саванд шилжүүлэн хийхгүй байна уу!

 

САВЛАГАА

  • 700мг/18 уут

Нэмэлт мэдээлэл

Brand

Boryung Pharma

Жортой эсэх

Жоргүй

Хэлбэр

Мөхлөг

Санал болгох

ТАНЫ САГС

0
image/svg+xml

No products in the cart.

Цахим дэлгүүр рүү очих
Зууннаст эмийн сан

Хөнгөлөлт &
урамшууллын мэдээлэл

Та имэйл хаягаа бүртгүүлээд шинэ бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай. .