Годекс №100, зөөлөн капсул
Брэнд:
Sku:
1001305003
Товч тайлбар
Цочмог ба цочмогдуу болон архаг гепатит, элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант), элэгний цирроз, элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан, эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого, вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед болон элэг дэмжих эмчилгээний үед (сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа хүн) хэрэглэнэ.
🎁 Бэлгэнд авах бараа:
Selected Color: None
Selected Size: None
Selected Product ID: None
Үнэ: 150,000₮
Хятад дахь агуулахад хүргэгдэх ойролцоо хугацаа
Тодорхойгүй
Манай агуулахад ирэх ойролцоо хугацаа
Хятад дахь хүргэлт хийгдсэнээс хойш 5-8 хоногт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Цочмог ба цочмогдуу болон архаг гепатит, элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант), элэгний цирроз, элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан, эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого, вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед болон элэг дэмжих эмчилгээний үед (сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа хүн) хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Элэгний трансаминаза (SGPT) ихэсдэг элэгний эмгэгийн үед хэрэглэнэ. Үүнд:
- Цочмог ба цочмогдуу болон архаг гепатит
- Элэгний өөхлөлт (эм болон архины шалтгаант)
- Элэгний цирроз
- Элэгний үйл ажиллагаа буурч ядарч сульдсан
- Эм болон химийн бодисын шалтгаант элэгний хордлого
- Вирус болон химийн бодисын шалтгаант элэг гэмтсэн үед элэг дэмжих эмчилгээ (Сүрьеэгийн эсрэг эм хэрэглэж байгаа үед)
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Фармакологийн үйлдэл:
- Олон төрлийн элэгний эмгэгүүдийн үед элэгний трансамназа SGPT (АЛАТ) ихсэлтийг хэвийн болгох
- Элэгний цочмог янз бүрийн эмгэгүүдийн үед хэрэглэх ба эмчилгээний үед эмчилгээний үйлдэл маш хурдан хугацаанд илэрнэ.
- Эмийг хэрэглэхээ зогсоосны дараа эргэж трансамназа SGPT (АЛАТ) ихсэх шинж илрээгүй
- Удаан хугацааны эмчилгээний дараа ямар нэгэн хортой нөлөө илрээгүй
- Дотрын эмчилгээнд хэрэглэдэг бусад эмүүдтэй онцгойлсон эмийн харилцан үйлчлэл тогтоогдоогүй.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Идэвхтэй нэгдлүүд:
- Карнитин оротат 150 мг (73.8 мг орот хүчил, 76.2 мг карнитин)
- Элэгний хоргүйжүүлсэн экстракт 12.5 мг
- Аденин гидрохлорид 2.5 мг
- Пиридоксин гидрохлорид 25 мг
- Рибофлавлин 0.5 мг
- Цианокобаламин 0.125 мкг
- Бифенил диметил дикарбоксилат 25 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Нүдний өвчний үед хэрэглэж болохгүй.
- Бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд юм идэж болохгүй.
Доорх өвчтнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.
- Элэгний архаг үрэвслийн хүндрэлийн шат
- Элэгний хатуурлын хүндрэлийн шат
- Энэ эмийн эмчилгээний үеэр найрлагадаа олон төрлийн B витамин агуулсан бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Эмийн найрлага дахь идэвхтэй болон идэвхгүй найрлагуудын аль нэгэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
- Онцгой анхааруулга ба болгоомжлол
Доорх өвчтнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.
- Элэгний архаг үрэвслийн хүндрэлийн шат
- Элэгний хатуурлын хүндрэлийн шат
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд: 1 удаад 2 капсулыг өдөрт 2-3 удаа хоолны дараа ууна.
- Эмч өвчтөний нас болон эмнэлзүйн байдлаас хамааран тунг өөрчилж болно.
- Алат, Асат-н хэмжээг түгжих, элэгний өөхлөлтийг хайлуулах бол дор хаяж 2-3 сар тасралтгүй ууж хэрэглэнэ.
- Эрчимтэй эмчилгээний тун өдөрт 6ш буюу өглөө 2, өдөр 2, орой 2 гэж ууна
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- 30°доош хэмд хуурай сэрүүн газар нарны гэрлээс хол, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
САВЛАГАА
- Зөөлөн капсул, 100 ширхэг
|
Brand |
Celltrion Pharm |
|
Жортой эсэх |
Жортой |
|
Хэлбэр |
Зөөлөн капсул |

сонгоно.