Амикомплекс 91.7%-250мл №1, тарилгын уусмал

Брэнд:

Dai Han Pharm

Sku:

1001501004

Товч тайлбар

Уургийн нийлэгжилтэд шууд оролцох боломжтой L-хэлбэрийн 9 орлуулшгүй амин хүчил болон орлуулдаг L-аргинин, L-гистидин агуулдаг учраас уургийн нийлэгжилт болон азотын тэнцвэрт байдлыг хангана.
Натри, кали, кальци, магни, цайр, фосфор, хлор зэрэг электролит бодис нь уургийн нийлэгжилтэнд зарцуулагдах амин хүчлийн шингэц хэвийн явагдах нөхцөлийг хангана.

🎁 Бэлгэнд авах бараа:

Selected Color: None

Selected Size: None

Selected Product ID: None

Үнэ: 37,500
Тоо ширхэг
Шууд захиалах

Хятад дахь агуулахад хүргэгдэх ойролцоо хугацаа

Тодорхойгүй

Манай агуулахад ирэх ойролцоо хугацаа

Хятад дахь хүргэлт хийгдсэнээс хойш 5-8 хоногт

Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар-13 Төв шуудан Ш/Х-1995, Чингэлтэй дүүрэг 1-р хороо Зуун наст төв
Үлдэгдэл
-
0
Дэлгэрэнгүй мэдээлэл

Уургийн нийлэгжилтэд шууд оролцох боломжтой L-хэлбэрийн 9 орлуулшгүй амин хүчил болон орлуулдаг L-аргинин, L-гистидин агуулдаг учраас уургийн нийлэгжилт болон азотын тэнцвэрт байдлыг хангана.

Натри, кали, кальци, магни, цайр, фосфор, хлор зэрэг электролит бодис нь уургийн нийлэгжилтэнд зарцуулагдах амин хүчлийн шингэц хэвийн явагдах нөхцөлийг хангана.


ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Цусан дахь уургийн хэмжээ багасах, тэжээлийн дутагдал, мэс заслын дараа аминхүчил нөхөн орлуулах зорилгоор хэрэглэнэ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Нэг флаконд:

  • L-Изолейцин- 1.05 гр
  • L-Лейцин – 1.65 гр
  • L-Метионин – 1.1 гр
  • L-Фенилаланин – 1.1 гр
  • L-Треонин – 0.5 гр
  • L-  алин – 1.2 гр
  • L- Арганин 1.0 гр
  • L-Гистидин – 0.5 гр
  • L- Пролин – 0.85 гр
  • Лизин гидрохлорид – 1.0 гр
  • Д-Сорбитол – 12.5 гр
  • L-Малат – 0.35 гр
  • Натрийн хлорид – 0.41 гр
  • Глицирфосфатын давс – 0.46 гр
  • Калийн ацетат – 0.49 гр
  • Кальцийн хлорид – 0.11 гр
  • Магнийн хлорид – 0.15 гр
  • Цайрын сульфат – 11 мг
  • Тарилгын нэрмэл ус – 250 мл хүртэл

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Элэгний оврого 
  • Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихэссэн үед
  • Азотын хэрэглээний хамааралтай бодисын солилцооны эмгэг
  • Уушгины хаван
  • Шээсний ялгаралт багасах, шээсгүйдэх
  • Цусан дахь натри, хлорын хэмжээ ихсэх буюу шүлтшилт
  • Гипотоник дегидратаци
  • Хүчилшилт, метилийн спиртийн хордлого
  • Фруктоз-д төрөлхийн мэдрэг хүмүүс
  • Зүрхний шигдээсийн өгүүлэмжтэй өвчтөн
  • Зүрхний тосгуур-ховдлын хориг, булчин сульдах эмгэг
  • Зүрхний булчингийн шигдээсийн өгүүлэмжтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.
     

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Гипопротейнемийн үед болон өвчний явцаас хамаарч 250-1000 мл-г хоногт захын болон төвийн венийн судсанд тарьж хэрэглэнэ.
  • Хоногийн дээд тун 25-35 мл/кг. 1 минутанд 80-100 дуслаар тооцож 250 мл дуслыг 1 цаг орчим тарина.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгааны температурт хадгална

САВЛАГАА

  • Шингэн, 1 ширхэг

Brand

Dai Han Pharm Co

Жортой эсэх

Жортой

Хэлбэр

Тарилгын шингэн

Сүүлд үзсэн