Мултивита №10, лиофилизат

Брэнд:

Dae Han New Pharma

Sku:

1001107001

Товч тайлбар

Витамин нөхөх эмчилгээний үед, мэс засал хийлгэсний дараа, хүнд хэлбэрийн түлэгдэлтийн үед, хугарал болон бусад гэмтлийн гаралтай биологийн халдвар авсан үед, комын байдалтай байгаа өвчтөнүүдэд витамин дутагдлын хам шинжээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

🎁 Бэлгэнд авах бараа:

Selected Color: None

Selected Size: None

Selected Product ID: None

Үнэ: 150,000
Тоо ширхэг
Шууд захиалах

Хятад дахь агуулахад хүргэгдэх ойролцоо хугацаа

Тодорхойгүй

Манай агуулахад ирэх ойролцоо хугацаа

Хятад дахь хүргэлт хийгдсэнээс хойш 5-8 хоногт

Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар-13 Төв шуудан Ш/Х-1995, Чингэлтэй дүүрэг 1-р хороо Зуун наст төв
Үлдэгдэл
-
0
Дэлгэрэнгүй мэдээлэл

Витамин нөхөх эмчилгээний үед, мэс засал хийлгэсний дараа, хүнд хэлбэрийн түлэгдэлтийн үед, хугарал болон бусад гэмтлийн гаралтай биологийн халдвар авсан үед, комын байдалтай байгаа өвчтөнүүдэд витамин дутагдлын хам шинжээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.


ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Витамин нөхөх эмчилгээний үед
  • Мэс засал хийлгэсний дараа
  • Хүнд хэлбэрийн түлэгдэлтийн үед
  • Хугарал болон бусад гэмтлийн гаралтай биологийн халдвар авсан үед
  • Комын байдалтай байгаа өвчтөнүүдэд витамин дутагдлын хам шинжээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Нэг флаконд:

  • Аскорбины хүчил – 100мг
  • Витамин А – 3,300МЕ (1,815 мг ретинол пальмитат)
  • Эргокалциферол – 200мг
  • Тиамин HCI – 3,81мг
  • Рибофлавин-5-фосфат натри – 3,60мг
  • Пиридоксин HCI – 4,86мг
  • Никотинамид – 40,0мг                                                                                                                                               
  • Декспантенол – 15,0мг
  • dI-альфа-токоферол ацетат – 10,0мг
  • Биотин – 60ug
  • Фолийн хүчил – 400ug
  • Цианокобаламин – 5ug

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Энэхүү бэлдмэлд буюу түүний аль нэг найрлагад хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй
  • Гемофилитэй өвчтөнд хэрэглэхгүй (декспантенолоос шалтгаалж цус гоожих хугацаа уртсаж болзошгүй)

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Насанд хүрэгсэд болон 11-ээс дээш насны хүүхэд: Шилэнд нь 5 мл-ийн уусмал хийж тарилгыг уусгана. (5%-ийн глюкоз буюу рингер, нэрмэл ус)

  • Хэдэн секундын турш уусмалыг аяархан сэгсэрч холих ба бүрэн ууссаны дараа шингэлэх уусмалдаа найруулж аажим дуслаар хийнэ. (Шингэлэгч уусмалаар: глюкоз, рингер)

  • Өдөрт нэг фл –ыг венийн судсаар, дуслаар тарина.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгааны температурт хадгална

САВЛАГАА

  • Шингэн, 10 ширхэг

Brand

Dae Han New Pharm

Жортой эсэх

Жортой

Хэлбэр

Тарилгын шингэн

Сүүлд үзсэн