Гинварен 5мл №25, тарилгын ууcмал

Брэнд:

Hawon Pharma

Sku:

1001501001

Товч тайлбар

- Захын судасны цусан хангамжийн дутмагшил ба цусны эргэлтийн өөрчлөлт
- Тархины судасны хатуурал
- Толгой өвдөх, толгой эргэх
- Чих шуугих, хараа муудах
- Сонсгол муудах
- Хөгшрөлтөөс үүдсэн зөнөгрөл
- Ой тогтоолт муудах
- Нүдний алимны цусан хангамжийг нэмэгдүүлэх
- Чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг
- Цусны даралт ихсэх өвчний үед хэрэглэнэ.

🎁 Бэлгэнд авах бараа:

Selected Color: None

Selected Size: None

Selected Product ID: None

Үнэ: 120,000
Тоо ширхэг
Шууд захиалах

Хятад дахь агуулахад хүргэгдэх ойролцоо хугацаа

Тодорхойгүй

Манай агуулахад ирэх ойролцоо хугацаа

Хятад дахь хүргэлт хийгдсэнээс хойш 5-8 хоногт

Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар-13 Төв шуудан Ш/Х-1995, Чингэлтэй дүүрэг 1-р хороо Зуун наст төв
Үлдэгдэл
-
0
Дэлгэрэнгүй мэдээлэл

Судас тэлнэ, цус шингэлнэ, цусан дахь холестерин буулгана.


ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Захын судасны цусан хангамжийн дутмагшил ба цусны эргэлтийн өөрчлөлт
  • Тархины судасны хатуурал
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Чих шуугих, хараа муудах
  • Сонсгол муудах
  • Хөгшрөлтөөс үүдсэн зөнөгрөл
  • Ой тогтоолт муудах
  • Нүдний алимны цусан хангамжийг нэмэгдүүлэх
  • Чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг
  • Цусны даралт ихсэх өвчин

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

  • Gingko biloba навчны ханд /KP/           17.5мг
  • Изофлавон гликозид                      4,2 мг
  • Д-сорбитол /KP/                        200мг

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Ампулыг зүсэхдээ шилний хагархай холилдож, сөрөг үр дагавар гарахаас сэргийлж шилийг болгоомжтой зүсэж хэрэглэнэ.

  • Ургамлын харшилтай бол сорил тавиулсны дараа хэрэглэнэ.

  • Цус шингэлэх эм урт хугацаагаар хэрэглэж байгаа хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Хэтэрхий шингэрч болзошгүй.

  • Эмчийн хяналтад байдаг өвчтөн заавал эмчлүүлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө.

  • Бүх төрлийн хавдартай хүмүүс хэрэглэхгүй.

  • Тархины цус харвалттай хүмүүс хэрэглэхгүй.

  • Судасны бүдүүрэл болон үрэвсэлт бусад судасны эмгэгтэй хүмүүс хэрэглэхгүй.

  • Тархины гэмтэлтэй хүмүүс хэрэглэхгүй.

  • Энэхүү эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэмтгий хүмүүс, жирэмсэн ба жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүд тус тус хэрэглэхгүй.

  • Судасны цүлхэнтэй хүний цүлхэн хагарч болзошгүй тул хэрэглэхгүй.

  • Ходоодны шарх болон бусад дотор шархтай мөн хагалгааны дотор шарх эдгэрээгүй бол хэрэглэхгүй.

  • Цусны хавдартай хүн хэрэглэхгүй.


ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • 1 хайрцаг – 25 ширхэг – 1 күрс

  • Хагас жилд 1 күрс хийлгэнэ.

  • Шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтад хугацааг ойртуулж болно.

  • Насанд хүрэгсэд 5 мл-ээр өгзөгний булчинд эхний 3-5 өдөр өдөр бүр эсвэл 1 хоногийн зайтай шууд тарьж, түүний дараа өдрөөс нь 10 мл-ээр изотоник уусмал буюу Натригаар шингэлэн судсанд дуслаар, 1 хоног эсвэл 2 хоногийн зайтай тарьж хэрэглэж дуусгана.

  • Хүнд явцтай өвчний үед эмчийн хяналтад 15-50 мл-ээр судсанд дуслаар тарина.


ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгаанд, нарны шууд тусгалгүй газар хадгална

  • Халаагуурын ойролцоо хадгалж болохгүй


САВЛАГАА

  • Тарилгын уусмал, 25 ширхэг

Brand

Hawon Pharma

Жортой эсэх

Жортой

Хэлбэр

Тарилгын уусмал

  •  
Сүүлд үзсэн