Нефрис №100, капсул

Брэнд:

Pharmgen Science

Sku:

1001105002

Товч тайлбар

Бөөр, давсаг, шээсний замын хурц болон архаг үрэвсэл, өвчнүүд /пиелонефрит, гломерулонефрит, цистит, уретрит гэх мэт өвөрмөц нянгаар үүсгэгдсэнээс бусад өвчний үед/ болон бөөр, давсаганд чулуу үүссэн үед хам эмчилгээнд хэрэглэнэ. Нефрис нь үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, шээс хөөж хаван буулгах гурвалсан үйлдлийг нэг дор үзүүлнэ.

🎁 Бэлгэнд авах бараа:

Selected Color: None

Selected Size: None

Selected Product ID: None

Үнэ: 71,000
Тоо ширхэг
Шууд захиалах

Хятад дахь агуулахад хүргэгдэх ойролцоо хугацаа

Тодорхойгүй

Манай агуулахад ирэх ойролцоо хугацаа

Хятад дахь хүргэлт хийгдсэнээс хойш 5-8 хоногт

Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар-13 Төв шуудан Ш/Х-1995, Чингэлтэй дүүрэг 1-р хороо Зуун наст төв
Үлдэгдэл
-
0
Дэлгэрэнгүй мэдээлэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Нефрис нь: Үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, шээс хөөж хаван буулгах гурвалсан үйлдлийг нэг дор үзүүлнэ.

  • Бөөр, давсаг, шээсний замын хурц болон архаг үрэвсэл, өвчнүүд /пиелонефрит, гломерулонефрит, цистит, уретрит гэх мэт өвөрмөц нянгаар үүсгэгдсэнээс бусад өвчний үед/
  • Бөөр, давсаганд чулуу үүссэн үед хам эмчилгээнд хэрэглэнэ. 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

  • Uvae ursi /Баавгайн чих/- 80 мг
  • Orthosiphonis-100 мг
  • Ononidis-30 мг

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Тухайн эмийн найрлага дахь аль нэг ургамалд харшилтай бол хэрэглэхгүй. 
  • Жирэмсэн эхэд үзүүлэх нөлөөний талаарх судалгаа байхгүй тул хэрэглэхгүй.
  • Шээсийг хүчиллэгжүүлэх жимс, архины төрөл, хүчиллэг шинж чанартай эмүүдтэй хамт хэрэглэхгүй.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Эхний тун 2 капсулаар өдөрт 3 удаа ууж, 10-14 хоногийн дараа тунг буулгаж 1 капсулаар өдөрт 3 удаа ууна. 3 хайрцаг нь 1 курс эмчилгээ болно.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгааны температурт хадгална.

САВЛАГАА

  • Капсул, 100 ширхэг

Brand

Pharmgen Science

Жортой эсэх

Жоргүй

ХэлбэрКапсул

 

Сүүлд үзсэн